БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийслэлийн нийтийн тээвэрт Дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн тухай


ТӨСЛИЙН ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын “2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 9.3.12-т “Олон төрөлт, ухаалаг нийтийн тээвэр хэрэглээнд нэвтэрсэн байна”, 9.3.15-д “Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээвэр”-ийг нэвтрүүлж, зориулалтын зогсоол, дэд бүтцийг барьж байгуулна” хэмээн тусгасан.  

Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.1.3-т “Нийтийн тээврийн чанар, стандартыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлж, багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ технологи нэвтрүүлэх”-ээр тусгасан. Мөн Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 6.1.5-д “Нийтийн тээврийн үйлчилгээнд зорчигчдын ая тухтай зорчих нөхцөлийг хангасан ухаалаг, эко, цахилгаан хөдөлгүүрт дан болон давхар автобус, цахилгаан соронзон болон дүүжин замын тээврийн хэрэгслийг хэрэглээнд үе шаттайгаар нэвтрүүлнэ” хэмээн тодотгосон.  

Дээрх бодлогын баримт бичигт тусгасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхээр Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр санхүүгийн хэлэлцээр байгуулж, энэ хүрээнд Францын Засгийн газар 60.7 сая еврогийн өртөг бүхий нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-д олгосон билээ. 

Санхүүгийн хэлэлцээрийг УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр соёрхон баталж, энэ хүрээнд дүүжин замын тээврийн хоёр шугамыг барьж байгуулахаар тусгасан билээ. 

ТӨСЛИЙН ЯВЦ

“Яармаг, Арцат – Өнөр хороолол” чиглэлийн төслийг эхний ээлжинд хэрэгжүүлж байна. Энэхүү трасс нь Энхтайваны өргөн чөлөөг Наадамчдын замтай холбох бөгөөд нийслэлийн босоо тэнхлэгт 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 19 тулгуур багана бүхий төсөл байхаар техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар БНФУ-ын “Пома” групп энэхүү төслийг гүйцэтгэж байна. Салбартаа 80 жилийн туршлагатай “Пома” групп нь дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн систем байгуулжээ. 

Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор нийтийн тээврийн эрх зүйн үндэслэл болох Европын Холбооны 15 стандартыг монголд нутагшуулав. Тухайлбал, Стандарт Хэмжил Зүйн Газрын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой MNS стандартуудыг 2023, 2024 онд хэлэлцүүлэн батлуулсан. 

“Яармаг, Арцат – Өнөр хороолол” чиглэлийн дагуу Нийслэлийн Ерөнхий Архитекторын албан даалгавар болон БОАЖ-ын сайдын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, төслийн хүрээнд хамрагдах газар, талбайг чөлөөлж, ашиглах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж дуусаад байна. Энэ хүрээнд Яармаг, Арцат дахь 1 га талбайд 98 кабины гараж, засвар үйлчилгээний цех болон авто зогсоол байгуулахаар төлөвлөөд байна. 

Төслийн барилга угсралтын шавыг 2024 оны дөрөвдүгээр сарын 04-нд тавьж, загвар зургийг Хот байгуулалт, хөгжлийн газрын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд барилга угсралтын ажлыг 2025 онд багтаан дуусгахаар төлөвлөж байна. 

Төслийн хоёрдугаар ээлжийн шугамыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооноос Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо хүртэл буюу “Үндэсний соёл амралтын хүрээлэн – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” чиглэлд барихаар судалж, иргэдийн зорчилт хөдөлгөөний суурь тооцоолол, зураг төслийг боловсруулан ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 4 цагийн өмнө
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 4 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 6 цагийн өмнө
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 7 цагийн өмнө
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 7 цагийн өмнө
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 8 цагийн өмнө
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 9 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 9 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 9 цагийн өмнө
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 9 цагийн өмнө
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 10 цагийн өмнө
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 11 цагийн өмнө
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 12 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 13 цагийн өмнө
Дээврийн хийц хэсэглэлийн цомогийг баталлаа 2026/11/06
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06