БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хүний эрхийн бүтээлийн шилдгүүд тодорлоо


Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубтэй хамтран “Хүний эрх ба Төсөв-Тэгш байдал" хүний эрхийн сайн бүтээлийн уралдааны шилдгүүд өнөөдөр /2024.12.18/ тодорлоо.

Хоёр дахь жилдээ зохион байгуулсан тус уралдаан нь Тогтвортой хөгжлийн 10 дахь зорилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн төсвийн хуваарилалтыг хийх, цаашлаад эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг гаргаж тавих, олон нийтэд таниулах, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оновчтой санал, санаачилгыг дэвшүүлж, олон талт төлөөллийн оролцоотойгоор шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх, сэдэлжүүлэх зорилготой.

Сонин-Сайт”, “Телевиз-Радио” гэсэн хоёр төрлөөр өрсөлдсөн тус уралдаанд нийт 17 редакц эрүүл мэнд, боловсрол, хот төлөвлөлт дэх төсвийн хуваарилтаас үүдсэн тулгамдсан асуудлыг хөндөж, өрсөлдсөн юм.

Сайн бүтээлийн уралдааны “Сонин-Сайт” төрөлд:

  • 1 дүгээр байрт: Gogo.mn сайтын сэтгүүлч Б.Нямдарь “Насанд хүрээгүй ээжүүд ба охидын эрх”
  • 2 дугаар байрт: Child.mn сайтын Ерөнхий редактор А.Уянга "Гээгдсэн мөрөөдөл"

3 дугаар байрт:

  • Unuudur.mn сайтын Ерөнхий редактор Д.Мягмаржаргал “НИТХ-ынхны баталсан үрэлгэн төсөв иргэдэд өгөөжөө өгөх үү”
  • “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр “Приус” уу, “Ланд” уу ?!” бүтээлээрээ тус тус шагнал хүртлээ.

Сайн бүтээлийн уралдааны “Телевиз-Радио” төрөлд:

  • 1 дүгээр байрт: Eagle телевизийн улс төрийн тоймч С.Эрдэнэбаяр “Модон жорлон ба хоёр сайдын нүүр”
  • 2 дугаар байрт: МҮОНТ-ийн сэтгүүлч Э.Отгонцэцэг “Төвлөрсөн хогийн цэг орчмын хөрс бохирдлоо цэвэршүүлэх чадамжгүй болжээ”

3 дугаар байрт:

  • 25-р суваг телевизийн сэтгүүлч Б.Баттунгалаг “Утаа угаарын хордлого иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна”
  • МҮОНР-гийн Хурд агентлагийн сэтгүүлч М.Оюунбаасан “Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулж байна” бүтээлээрээ шагнал хүртлээ.

Түүнчлэн:

  • Eagle.mn сайтын сэтгүүлч О.Эрдэнэчимэг “Санхүүгийн хөшүүргийн хүч”
  • Newsmedia.mn сайтын сэтгүүлч Г.Батзориг “Чанартай боловсролыг дэмжих бодлого төсвийн хамгийн чухал зорилтын нэг байх ёстой”
  • Өнөөдөр сонины сэтгүүлч Ч.Болортуяа “Боловсролоос “гээгдсэн” малчдын хүүхдүүд бүтээлээрээ” амжилттай оролцсонд талархал илэрхийлж, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардууллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 13 цагийн өмнө
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 13 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 15 цагийн өмнө
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 15 цагийн өмнө
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 15 цагийн өмнө
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 16 цагийн өмнө
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 17 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 17 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 18 цагийн өмнө
Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 18 цагийн өмнө
АТГ: Иргэдийн мэдээллийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт хүргүүлэв 18 цагийн өмнө
Н.Цэлмүүн: Хөрөнгө оруулалтад саад учруулдаг Засаг дарга бидний санхүүжүүлсэн хөтөлбөрийн нээлтэд оролцох нь хэр зохистой вэ? 19 цагийн өмнө
ОБЕГ: 7 иргэний амь насыг авран хамгааллаа 20 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН БАГ ТАМИРЧИД УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖ, МӨНГӨН МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО 21 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь намын бүлгүүд хуралдана 22 цагийн өмнө
Дээврийн хийц хэсэглэлийн цомогийг баталлаа 2026/11/06
Гэр, байшин шатаж 51 настай эрэгтэй угаартжээ 2026/11/06
Б.МӨНХТАМИР: ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРААГҮЙ Ч МОНГОЛ УЛСЫН АВТОБЕНЗИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСӨН НЭМЭГДСЭЭР БАЙНА 2026/11/06
ХЯНГАНЫ НУРУУНЫ ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ, НӨМРӨГИЙН ДЦГ-ЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД БНХАУ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА 2026/11/06
“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 2026/11/06