Шүүх Р.Базарааг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа

Б.Намуунзаяа
2024/04/18

"Алтайн хүдэр" "Бүрдэл майнинг" компанийн эзэн Р.Базараа нарын нэр бүхий дөрвөн иргэнийг ЭЦА-наас баривчилсан. Тэднийг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй, бас бусдын биед хүнд гэмтэл учруулсан, их хэмжээний мөнгө хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, хүний эрхийг хязгаарлаж эрүүдсэн байж болзошгүй гэх шалтгаанаар 461-р хорих ангид түр саатуулан шалгаж байсан. Тэгвэл өнөөдөр прокуророос Р.Базарааг нэг сар цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлж, Хан-Уул дүүргийн шүүх хүсэлтийг нь хангажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна