2024 УИХ-ЫН СОНГУУЛЬ: Улс төрийн намууд нэр дэвшигчдээ 05 сарын 14-20-нд СЕХ-нд бүртгүүлнэ

info@focus.mn
2024/04/29

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших ес дэх удаагийн парламент нийт 126 гишүүнтэй байх бөгөөд 78 нь бүсчилсэн 13 тойргоос сонгогдоно. Харин үлдсэн 48 нь хувь тэнцүүлэх зарчмаар намын жагсаалтын дагуу УИХ-ын гишүүн болох юм.  Улс төрийн нам, эвслүүд 2024 оны УИХ-д оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-д өгсөн. СЕХ тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах хуулийн заалттай.   2024 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй болсон нам, эвслүүд бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдээ тавдугаар сарын 14-20-нд тодорхой болгож, СЕХ-д хүргүүлэх ёстой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна