Нөөцийн махны үзэсгэлэн худалдаа болох 25 байршил

Б.Намуунзаяа
2024/04/18

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар кг-ыг нь 8,900 төгрөг, ямааны махыг гулуузаар кг-ыг нь 6,700 төгрөгөөр зарах аж.

Засгийн газрын өнгөрсөн оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулан нийт 6,337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тухайлбал бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхэр, 10 хувь нь ямааны мах байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна