Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарын бүтэц, тогтолцоог шинэчилнэ

Б.Намуунзаяа
2024/04/17

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцууллаа. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

- Шинжлэх ухаан технологийн тухай хуулийг нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. Монгол Улсын эдийн засаг, ажилгүйдэл, ядууралтай холбоотой асуудал тул Шинэ сэргэлтийн 6 бодлогын хүрээнд ч энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.

Цаашдаа Монгол Улс шинжлэх ухаан, инноваци дээр төвлөрч хөгжих боломжтой. Үе үеийн засгийн газар Үндсэн хуулиа зөрчжээ. Тодруулбал ЗГ нь Шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлогоо УИХ-аар батлуулсны дараа санхүүгээ батлуулах ёстой ч бүх үеийн Засгийн газар биелүүлээгүй нь шинжлэх ухаан, технологийн салбарт хөгжил дэвшил гараагүй.1994 онд Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал дээр ШУ-ны аюулгүй байдал гэсэн бүлгийг хассан байна.

Мөн өнөөг хүртэл шинжлэх ухааны салбарыг зөвхөн БШУЯ-ны түвшинд хардаг ч энэ нь дэлхий нийтэд салбар дундын системээр хөгжүүлсэн туршлага үр дүнтэй байна. Тиймээс төрийн оролцоо, яамдын хамтын ажиллагаануудыг тодорхой болгох ёстой. Засгийн газар байгуулагдах бүрд салбарын сайд нар нь шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг өрөвдөлтэй улс манайхаас өөр байхгүй. Энэ нь ч салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Түүнчлэн эрдэмтдийн судалгаа шинжилгээг санхүүжүүлэх хэрэгтэй юм. Одоогоор улсын төсвөөр болон Шинжлэх технологийн сангаас санхүүждэг. Тус сангаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 170 гаруй тэрбум төгрөгөөр 4500 судалгааг санхүүжүүлсэн ч энэ нь инноваци болж эдийн засгийн эргэлтэд орсон эсэх нь эргэлзээтэй.

Суурь судалгаа хөгжүүлэлт, инновацийн хөгжүүлэлт, бизнесийн хөгжүүлэлтийн патент байдаг ч манайд зөвхөн суурь судалгааг санхүүжүүлдэг. Тиймээс цаашдаа шинэ хуулийн зохицуулалт нь бүх шатыг хамарсан санхүүжилтийн тогтолцоонд шилжинэ.

Мөн хүний нөөцийн асуудлыг тусгасан буюу оюунлаг залуусаа дэмжих, дундын лаборатори байгуулахад чиглэнэ. Түүнчлэн цалинтай докторын зэрэгт суралцах болно.

Шинжлэх ухааны байгууллага, сургууль, аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг нэмэх гэх мэт бүтцийн болон тогтолцооны хувьд шинэчлэлт оруулах юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна