Р.Базарааг 461-р хорих ангид саатуулан шалгаж байна

Б.Намуунзаяа
2024/04/16

Баян Базараа гэгдэх иргэнийг мөнгө угаасан, нэр бүхий УИХ-ын гишүүдийн санхүүжүүлсэн байж болзошгүй гэсэн шалтгаанаар ЭЦА-аас Р.Базарааг хойшлуулшгүй ажиллагаа явуулж түр саатуулсан.

Р.Базараагийн хэргийн талаар ЭЦА-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Б.Ганчулуун мэдээлэл өглөө.

“Цагдаагийн байгууллагаас хоёр хэрэг дээр 4 иргэнийг 461-р хорих ангид саатуулан шалгаж байгаа. Эдгээр дөрвөн иргэнтэй холбоотой мөнгө угаасан, банкны хувь хөрөнгийг хууль бусаар нэмэгдүүлсэн, мөрийтэй тоглосон, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахаар заналхийлж биед нь гэмтэл учруулсан гэх хэргүүд дээр шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна. Эдгээр хэргээс гадна арилжааны банкуудаар хийгдсэн өндөр үнийн дүнтэй гүйлгээнүүд шалгагдаж байгаа асуудлууд байгаа. Тухайн гүйлгээтэй холбоотой их хэмжээний мөнгөний эх үүсвэр хэн бэ,ямар зорилготой мөнгө вэ гэдгийг тогтоохоор нотлох баримтыг цуглуулж байна. Тухайн мөнгө нүүрсний хэрэгтэй холбоотой, нэр бүхий улстөрчдийг санхүүжүүлсэн гэх мэдээллүүдийг нягталж байж прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгөх ёстой учраас одоогийн байдлаар ямарнэгэн зүйл хэлэх боломжгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна