Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

info@focus.mn
2024/04/29

“Сураггүй болчихлоо” гэж зарлагдаад байсан өмгөөлөгч Б өнгөрсөн долоо хоногт нас барсан байдалтай олдсон. Түүний нас барсантай холбоотой нийтийн сүлжээ, эх сурвалжууд янз бүрээр мэдээлж байна. Цагдаагийн байгууллага Цагдаагийн байгууллага энэ талаар “Иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-ыг оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны 19:20 цагийн үед гаргасан.


Өргөдлийн дагуу Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдээлсэн.


Эх сурвалжуудын мэдээллээр энэ асуудалтай холбоотойгоор 20 орчим хүнээс мэдүүлэг, байцаалт авчээ. Түүнчлэн өмгөөлөгч Б-гийн нас барсны дараа хууль хяналтын байгууллагын зүгээс С.Зориг агсны эхнэр Б.Булганыг хамгаалалтад авсан байна. Ингэх тодорхой шалтгаан үндэслэл илэрсэн бололтой.


Б.БАЯР


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ

УИХ-ын хаврын чуулганд 76 гишүүнээс ердөө 13 нь л бүрэн ирцтэй оролцжээ

15 цаг

УИХ-ын дарга Г.Занданшатар ЖАЙКА-гийн Хөдөө аж ахуйн ахлах зөвлөх Ш.Накадаг хүлээн авч уулзлаа

17 цаг

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

18 цаг

Барилдааны үеэр өрсөлдөгч бөхөө санаатайгаар тохойлдсон аймгийн арсланг ₮100,000-аар торгожээ

18 цаг

Зохион байгуулалттай гэмт бүлэглэлд 1-16 жилийн хорих ял оноолоо

18 цаг

Хүчилтөрөгч, хөтөчгүйгээр Эверестэд авирахаар явсан монгол уулчид сураггүй болжээ

19 цаг

Дуучин Ailee болон Single's inferno-ын оролцогч Choi Sihun нар ирэх жил хуримаа хийнэ

19 цаг

Нэр дэвшүүлэх ажиллагаагаар намууд “нэр үгүй” хүмүүсээ шахаж чадах уу?!

20 цаг

Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан “Парис-2024” олимпод оролцох эрхээ авлаа

20 цаг

Улаанбаатар-Прага чиглэлд шууд нислэг үйлдэхээр боллоо

21 цаг