БЗД-ийн 147-р сургуулийн 30 гаруй хүүхэд ЭХЭМҮТ-д хүргэгджээ

Б.Намуунзаяа
2024/04/16

Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсанаас болж, 60 гаруй хүүхэд хордоод байна. Тодруулбал, түргэн тусламжийн 102 тусгай дугаарын утсанд өнөөдөр өдрийн 12:01 цагт нулимс асгаруулагчаас болж хүүхдүүд хордлоо гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. дуудлагын дагуу эмч, мэргэжилтнүүд очиход насанд хүрсэн 3 хүн, 64 хүүхэд толгой өвдөж, нулимс гоожсон цөөн хүүхэд ухаан алдсан байдалтай байжээ. Насанд хүрсэн 3 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 37 хүүхэд ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯСЭ тусламж үзүүлж тээвэрлэн, түргэн тусламжийн 7 баг ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар хүүхдүүдээс эрүүл мэндийн шинжилгээ авч, усанд оруулж хорыг нь гадагшлуулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна