ЭМ-ийн дэд сайд С.Энхболд “Мөнхийн тун“ компанитай ямар хамааралтай вэ?

info@focus.mn
2024/04/16

Эмийн өсөлтийг хяналТ шалгах УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр шинжээчид ЭМЯ болон түүний харьяа байгууллагуудын парга албан тушаалтнуудын эмийн салбар дахь хамаарал бүхий компаниудыг дэлгэв. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд асан одоо дэд сайдаар ажиллаж буй С.Энхболдыг "Мөнхийн тун" ХХК-тай хамааралтай гэв. 

Энэ компани анх 1992 онд эмийн сан, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бол С.Энхболдыг сайд болсноос  хойш эмийн худалдаа, эм ханган нийлүүлэх, импортлох, эмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар үйл ажиллагааны чиглэл нь  өргөжин тэлжээ

БАРИМТ 1. Эмийн үнийн өсөлтийн Түр хорооны нээлттэй сонсголд танилцуулсан баримт

БАРИМТ 2: Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд "Мөнхийн тун" ХХК-ийг Батхишигийн Сайханбилэг,  Батхишигийн Сайханбаяр,  Батхишигийн Номин гэх 3 хүний өмчлөлд бүртгэлтэй байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна