Мафижсан эмийн салбарын нээлттэй сонсголыг даргалж буй С.Чинбүрэнг сүрдүүлж эхэлжээ

Б.Намуунзаяа
2024/04/16

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнд сүрдүүлсэн зурвас ирж байгаа талаар сонсголын үеэр мэдэгдлээ. 

Сонсгол даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хянан, шалгагч нар хоёр хуулийн хүрээнд хамаарал бүхий этгээдүүдийг шалгаж байгаа. Үүнд 41 нэгж, байгууллага, 9654 хүнийг 20221 аж ахуйн нэгжтэй хамааралтай юу үгүй, юу гэдгийг судаллаа. Миний гар утсанд “Хүнийг гүжирдлээ, чамайг шүүхэд өгнө, чи ямар том юм бэ” гэх зэрэг зурвас ирж байна. Бид үүнээс айж, ичихгүй.

Харин нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий гэсэн мэдээллийг хууль хүчний байгууллагад өгч үнэн, бодит байдлыг тодорхойлуулна. Тэр шийдвэрийг гаргахад та нөлөөлсөн гэдгийг тодорхойлох боломж хязгаарлагдмал. Гэхдээ энэ салбар дотор нэгдмэл ашиг сонирхолтой байна гэдэг ноцтой тоо гарч байна шүү дээ. Зарим газар 100 хувийн хамааралтай байх жишээтэй. Энгийнээр хэлбэл, мөрдөн байцаагч өмгөөллийн компанитай байвал яах вэ. Үүнтэй л агаар нэг шүү дээ.

Мэдүүлэг өгчхөөд тухайн асуудлыг шийдвэрлэх процессод ашиг сонирхолтой гэдгээ илэрхийлээд оролцохгүй байх хуулийн зохицуулалт бий" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна