Д.Амарбаясгалан: Иргэдийг бухимдуулсандаа хүлцэл өчье

Б.Номин-Эрдэнэ
2023/01/17

Засгийн газраас хүүхдийн мөнгөний бүртгэл мэдээлэлтэй холбоотой алдаа гарсан эсэх асуудлаар мэдээлэл хийлээ.  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өрхийн бүртгэл мэдээллийн санд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй. Мэдээлэл зөрүүтэй бол шалгуулах хүсэлтээ цахимаар гаргаж болно. Гарсан алдааг иргэдтэйгээ хамтарч 14 хоногийн дотор засаж залруулах болно. Иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчье" гэлээ. 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд  Н.Учрал: -Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашиглан тооцоолол хийж иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Харин мэдээллийн зөрүүтэй байдал саад болж ард иргэдийгээ бухимдуулсанд хүлцэл өчье. Өрхийн мэдээллийн сан хаяг дээр суурилдаг. Хаяг дээр байсан өмнөх хүмүүсийн мэдээлэл давхардаж гарч ирж байгаа асуудал гарсан. И-Халамж, И-Монголиа дээр хүн ажиллаж боловсруулдаггүй. Кодлоод түүнийх нь тусламжтайгаар автоматаар төрд байгаа мэдээллийг авч байна. Өнгөрсөн хугацаанд яамнаас системийн интеграцыг сайжруулах талаар ярилцаж байна. Төр өөрт байгаа мэдээллээ сан дотроо солилцож чадахгүйгээс ийм асуудал үүсч байна. Тиймээс цаашид мэдээллийн интеграцыг хийх ажил дээр гол анхаарлаа хандуулж ажиллана" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна