БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.12.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхлэв.  

Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг  хэлэлцлээ.

Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88 гишүүний 72 буюу 81.8 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн.

Мөн хууль тогтоолын төслүүдийг яаралтайгаар хэлэлцэх эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон 93 гишүүний 81 нь буюу 87.1 хувь нь дэмжсэн тул хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 14 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 15 цагийн өмнө
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 15 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 15 цагийн өмнө
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй 16 цагийн өмнө
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа 16 цагийн өмнө
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна 22 цагийн өмнө
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО 22 цагийн өмнө
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ 23 цагийн өмнө
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна 23 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 23 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 2026/11/09
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 2026/11/09
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2026/11/09
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2026/11/09
Увсын Э.Насанбатын хуурамч дипломын араас хууль зөрчсөн үйлдлүүдийг нь Ерөнхий сайдад уламжлан мэдүүлжээ 2026/11/09
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө 2026/11/09
МОНГОЛ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭНИЙ БАГ COP31-ИЙН БЭЛТГЭЛ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО 2026/11/09