БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Энхбаяр хятадуудтай “нөхцөөд” хэдэн тэрбумыг олов


Манай сайт өнгөрсөн удаад Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хятадуудыг өмөөрч, хувь хүний өмчийн маргаанд оролцож, шүүхээс давсан шийдвэр гаргасан тухайг мэдээлсэн.

Тэгвэл албан даалгавар нэрээр Хятадуудыг өмөөрч хууль зөрчтөлөө ноцтой үйлдэл гаргасан Б.Энхбаяр дахин яаж хууль зөрчсөнийг үргэлжлүүлэн өгүүлье.

                                                           Б.Энхбаяр дахин яаж хууль зөрчсөн бэ!!!

Түүний 2024.01.16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгаврын 2 дахь хэсэг нь ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэнд хаяглагдаж бас л холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулахыг шаардсан нь ноцтой.

Албан даалгаврын:

2.1-т Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр БНХАУ-ын иргэн Hang Feilong, Zhang Dong нарыг Улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэснийг залруулж холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах”.

2.2 “Улсын хилээр нэвтэрсэн зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан” дахь “саатуулах мэдээлэлд бүртгэгдсэн” гэсэн төлөв нь эрх зүйн зохицуулалтгүй байх тул тус мэдээллийн сангаас хасах, цаашид дотоод хяналтыг сайжруулах.

Хэрвээ уншигч та анзаарсан бол Б.Энхбаярын энэхүү албан даалгавар гээч нь Хятадын “Хуашинконстракшн Монгол” компанид илтэд үйлчилсний цаана авлигын шинжтэй үйлдэл байсныг нотлож байна.

Монгол Улсад орж ирсэн хятадуудыг Б.Энхбаяр яагаад орж ирээгүй болгох гэсэн юм бол…

Тухайлбал, УБЕГ-аас ХХЕГ-т 2023.05.05-нд 6/5111 албан бичгээр дараах мэдээллийг хүссэн байдаг.

Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу тус газарт “Хуашинконстракшн Монгол” /ГХО/ ХХК-ийн бүртгэлтэй холбоотой хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
БНХАУ-ын иргэн Hang Feilong, Гүйцэтгэх захирал Zhang Dong нарын Монгол Улсын хилээр орж ирсэн болон гарсан талаарх мэдээллийг тус газарт ирүүлж хамтран ажиллахыг хүсье гэсэн байдаг


Хариуд ХХЕГ-аас 2023.05.29-ны өдрийн 2-4в/3098 дугаар бүхий албан тоотыг УБЕГ-руу хүргүүлсэн байна.

Үүнд: БНХАУ-ын иргэн Hang Feilong нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2018.01.18-ны өдөо орсон,21-ний өдөр гарсан.
БНХАУ-ын иргэн Zhang Dong нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2019.11.30-ны өдөр гараад Чингис хаан агаарын замын боомтоор 2022.09.25- ны өдөр улсын хилээр орсон бүртгэлд тус тус авагдсан гэх мэдээллийг УБЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзоригт хүргүүлжээ.

Баримтаас харахад БНХАУ-ын хоёр иргэн хоёулаа Монгол Улсад ирсэн болохыг нь ХХЕГ-ын лавлагаа нотлоод байхад Б.Энхбаяр яагаад Хятад иргэдийг Улсын хилээр орж ирээгүй мэтээр албан даалгавар үйлдэж ХХЕГ, УБЕГ-ын ажилтнууд Монгол Улсын хуулийг мөрдөж ажилласных нь төлөө хариуцлага ногдуулахыг даалгасан нь хэрээс хэтэрсэн үйлдэл биш үү Б.Энхбаяраа.

Хужаа нарт давуу байдал олгосон Б.Энхбаярыг шалгах цаг нь болжээ

Тэгэхээр Б.Энхбаярт шүүхээс давж элдэв янзын шийтгэвэр, албан даалгавар хэрэгжүүлэх эрх түүнд байхгүй гэдгийг тэр хэнээс ч илүү мэдэж байгаа. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн илтэд нэг компанийн талд үйлчилж, хувийн өмчийн хөрөнгөд халдаж Хятадуудад үйлчилсний цаана асар их мөнгө, авлигын асуудал байсан гэдгийг түүний албан даалгавар нотолж байна.

Шуудхан хэлэхэд Б.Энхбаяр сайдаар ажиллаж байх хугацаандаа БНХАУ-ын иргэний “Хуашинконстракшн Монгол” ХХК-д хуулиар олгоогүй давуу байдлыг бий болгосон нь түүнийг шалгах хангалттай үндэслэл.

Тиймээс алхам бүртээ шударгын дүрд тоглож яваа Б.Энхбаярыг АТГ болон тусгай субъектийнхэн шалгах цаг нь иржээ.

Бид дараагийн удаад сайд асны хэвлэлд өгсөн Засгийн газрын тогтоол нь ганцхан “Аюуд” ХХК-нд зориулагдсан тогтоол байсан уу гэх баримтыг хүргэх болно

Эх сурвалж: erennews.mn


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Шинэ мэдээ
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно 16 минутын өмнө
С.БЯМБАЦОГТ: ЗЭЭЛИЙН “ХАР ЖАГСААЛТ”-ААС 620,000 ГАРУЙ ИРГЭНЭЭ ЧӨЛӨӨЛЛӨӨ 15 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 2026/11/20
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 2026/11/20
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 2026/11/20
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/11/20
Улаанбаатарт ялимгүй цас орно 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18