БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ТУСГААР ТОГТНОЛ”-2024 үзэсгэлэн нээлтээ хийхэд хоёр хоног үлдлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “ТУСГААР ТОГТНОЛ”-2024 үзэсгэлэн нээлтээ хийхэд хоёр хоног үлдлээ.
Үзэсгэлэнгийн нээлт:
2024 оны 11 сарын 26-нд
16:00 цагт Монголын Урчуудын Эвлэлийн
Арт галерейд
Төслийг санаачлагч:
МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛ
Төслийн гол агуулга:
Тусгаар тогтнол нь улс орны газар нутгийн бүрэн бүтэн байдлаас гадна тухайн ард түмний оюун сэтгэлгээний онцлог, улс үндэстний нийтлэг үнэт зүйлсийг багцлан нэгтгэсэн нандин утга агуулга билээ.
Бидний монголчууд 1911 онд Үндэсний эрх чөлөөгөө эргүүлэн олж авч, тусгаар тогтнолоо сэргээсэн бол 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Үндсэн хуульт улсаа тунхагласан бахархам сайхан түүхтэй. Түүнээс гадна өв соёл, ёс уламжлал үндэсний сэтгэлгээ, оюун санааны тусгаар тогтнол нэн чухлаар тавигдсаар байна. Тэр дундаа дүрслэх урлагаар дамжуулан бид “Тусгаар тогтнол”-ын ач холбогдолоо тунхаглан зарласаар байх учиртай.
Төслийн зорилго:
Дүрслэх урлагийн бүтээлүүдээр дамжуулан үндэсний онцлог, өөрийн өвөрмөц мөн чанарыг харуулж, соёлын болоод оюун санааны тусгаар тогтнолоо туг сүлд мэт өргөн дээдлэх, тэдгээр бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, түүгээр дамжуулан нийгэм, олон нийтэд тусгаар тогтнолын тухай ойлголтыг бэхжүүлэх зорилготой.
Үзэсгэлэн 2024 оны 11-р сарын 26-аас 12-р сарын 16-ны хооронд МУЭ-ийн Арт галерейд дэлгэгдэнэ.
Үзэгч та бүхнийг хүндэтгэн урьж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв Өчигдөр
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Улаанбаатарт ялимгүй цас орно 2026/11/20
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 2026/11/20
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 2026/11/20
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18