БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

“ТЭРБУМ МОД” ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулсан мод, хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцлаа. 

”Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж “Сая тонн - Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулахаар ажиллаж байна.

Тухайлбал:

  • Говийн бүсэд 62 сая буюу төмөр замын зурваст 21.9 сая, авто замын зурваст 9 сая, хамгаалалтын ойн зурваст 3 сая, заган ойжуулалтад 32.7 сая мод тарих,
  • Хангайн бүсэд 82 сая буюу шилмүүст ойд 68 сая, төв суурин газрын ногоон бүсэд 14 сая мод тарих,
  • Говь хээрийн бүсэд 36 сая мод буюу агро ойжуулалт хийхээр тусган ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцууллаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК одоогоор 53 мянган тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 2021-2023 онд нийт 330 орчим мянган мод тарьж ургуулаад байна. ”Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2021-2025 онд гурван сая, 2025-2027 онд 57 сая, 2027-2030 онд 120 сая модыг тарих юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт хийх туршлага, бааз суурийг бүрдүүлэх цаашид үргэлжлүүлж, Монгол орон, ялангуяа Өмнөговь аймагт нүүрлээд буй цөлжилт, шар шороон шуургыг сааруулахад хувь нэмрээ оруулна гэдгийг компанийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун энэ үеэр онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 3 цагийн өмнө
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 17 цагийн өмнө
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 19 цагийн өмнө
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 19 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 19 цагийн өмнө
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй 20 цагийн өмнө
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа 20 цагийн өмнө
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО Өчигдөр
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ Өчигдөр
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ 2026/11/09
"Засгийн газры нууц тогтоол"-ыг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулагчдыг залилсан этгээдийг шалгаж байна 2026/11/09
Төрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2026/11/09
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ 2026/11/09