БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу


Жүжигчин Б.Цэцэг хэдхэн жилийн өмнө Туул, Сэлбэ голын орчмыг сайжруулах төслийн удирдагчаар ажиллаж, олны шүүмжлэл дундуур “Би энэ ажлыг та нарын төлөө хийж байна” гээд хэвлэлээр яриад явж байв. Тэр ч бүү хэл “гадаадын мундаг инженерүүдийн өөрийн зардлаар авч ирээд ажиллаж байна. Та нарт намайг хардах эрх байхгүй” гээд даналзаж байв. Арга ч үгүй биз тухайн үед зөвхөн төслийн нэгжийнх нь цалин хөлс, оффисын түрээсэнд 3 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн байв.

Тухайн үедээ жүжигчин, нийгмийн сүлжээнд олон дагагчтай нөлөөлөгч бүсгүй хот болоод засаг төрийн үйл ажиллагааг өөд уруугүй магтаж, одоо л улс орон хөгжих гээд байна гэдэг байдлаар олон нийтэд мэдээлэл түгээдэг болсон. Харин удалгүй олны хэл амнаас болсон уу санхүүжилт зэрэг асуудлаас болсон уу төслийг зогсоож байв.
Гэтэл шинэхэн хотын дарга Х.Нямбаатар хотын голоор урсаж буй голуудыг сэргээн сайжруулна, орчин тойрныг нь ая тухтай болгоно гээд алдарт “Сэрүүн сэлбэ” төслийг дахин эхлүүлж буй бололтой. Сонирхолтой нь жүжигчин, нөлөөлөгч Б.Цэцэг уг төслийн удирдагчаар дахин ажиллах хүсэлтээ илэрхийлсэн гэдэг мэдээлэл байна. Ямартай Б.Цэцэгийн уг төсөлд оролцох хүсэл сонирхол хэвээр бололтой. Гэхдээ нөгөө талдаа өөрийн сошиал сувагтаа хотын дарга Х.Нямбаатарыг мангар тэнэгээр нь дуудаж, үйл ажиллагааг нь алхам тутамд нь шүүмжилж суугаа нь хачирхалтай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана Өчигдөр
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2026/11/13
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2026/11/13
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2026/11/13
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 2026/11/13
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 2026/11/13
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 2026/11/13
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 2026/11/13
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 2026/11/13
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 2026/11/13
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11