ЭМИЙН САЛБАРТ ХАМААРАЛ БҮХИЙ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУД -2

info@focus.mn
2024/04/16

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна.  Тэднийг цувралаар хүргэж байна. 

 Т.Мөнхсайхан ЭМ-ийн сайдын албан тушаалд очоод удаагүй байхдаа Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрыг 2020 онд байгуулжээ. 

Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан. Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж импортолсон. 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага орлоготой иргэд халдварт бус өвчтэй үед хэрэглэх эмээ худалдан авах боломжгүй, зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байна.  Эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгаа учир агентлаг байгуулсан хэмээн тайлбарлаж байсан.  

БАРИМТ 1: Эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд төрийн зохицуулалтыг хийх үүрэгтэй Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулах газрын дарга ажилтнууд төрийн зохицуулалт хийсэн үү, хувийн зохицуулалтаа хийв үү?

Мөн эндээс Эрүүл мэндийн хөгжлийн төв гэх эмч нарыг лицензжүүлдэг, эмнэлгүүдийг магадлан итгэмжилдэг байгууллагын дараах албан тушаалтнууд мөн л хувийн ашиг сонирхол бүхий компаниудтай байгааг дараах баримтаас харж болно . 

Баримт 2: Эм эмнэлгийн хэрэгслийг хянан зохицуулах комиссийн шинжээчид өөрсдөө энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай байна. 

ФОКУСАЛБАЛ: Төрийн албан хаагчдын ашиг сонирхлын зөрчилд АТГ хяналт шалгалт хийдэг. Гэтэл ЭМЯ болон түүний харьяа эм, эмнэлгийн хэрэгсэл хариуцсан албан тушаалтнууд, комиссын гишүүд өөрсдөө энэ чиглэлийн компанитай байгаад АТГ яагаад хяналт тавьсангүй вэ? ХОМ-д мэдүүлсэн үү?


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.192.164
    2024/04/18

    Эргэн төлүүлэх, хариуцлага тооцох,

    Хариулах