БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

74 ӨРХИЙН 11 МЯНГАН ЯМААГ УСТГАЛД ОРУУЛСАН


Мал эмнэлгийн ерөнхий газраас ямааны годрон өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй ажил болон, вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ.  МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар "Ямааны годрон нь гоц халдварт өвчин. 

Энэ халдварт өвчин долоодугаар сард Монголд бүртгэгдсэн. Уг өвчний тархалттай холбоотой 300 орчим малчин өрхөд судалгаа хийж, А дансаар 74 орчим өрхийн 11 мянган ямааг устгалд оруулсан. Зориудаар устгасан малын нөхөн олговрыг тухайн орон нутгийн ханшаар бодож улсын төсвөөс олгоно гэж мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасан. 

Ямааны годрон өвчин Монгол Улсад хамгийн сүүлд 1952 онд бүртгэгдсэн. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд тандалт судалгаа хийхэд тус өвчнийг үүсгэгч илрээгүй. Тиймээс хойш устсан гэж үзсэн учир энэ жил албан ёсоор ямааны годрон үүсгэгч Монгол Улсад байхгүй гэж зарлах гэж байсан.

 Гэвч өнгөрсөн зун ийнхүү өвчин бүртгэгдлээ. Голомт Дорноговь аймгийн Хатанбулаг суманд үүссэн. Бэлчээр, ус нэг өрхийг голомт нэг үздэг. Голомтын бүсэд байгаа бүх малыг шинжлэх боломжгүй. Монгол Улс арав гаруй улс руу махны экспорт хийж байна. Малын гоц халдварт өвчинд болгоомжтой хандахгүй бол махны экспорт зогсох эрсдэл үүсэх юм. Тиймээс баримт нотолгоотой мэдээллэхийг олон нийтээс уриалж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА Өчигдөр
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА Өчигдөр
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв Өчигдөр
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Улаанбаатарт ялимгүй цас орно Өчигдөр
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв 2026/11/19
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна 2026/11/19
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/11/19
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА 2026/11/19
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА 2026/11/19
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана 2026/11/19
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18