"СЭР СЭР САЛХИ" УСК Венецийн олон улсын кино наадамд шалгарчээ

Б.Намуунзаяа
2023/07/27

80 дахь удаагийн “Венецийн олон улсын кино наадам”-ын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” уран сайхны кино шалгарлаа. 

Тус кино Соёлын яамны харьяа Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн "Кино урлагийг дэмжих сан"-аас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авчээ.

"Сэр сэр салхи" киноны найруулагч П.Лхагвадуламын найруулсан "Есдүгээр сарын цас" /Snow in September/ богино хэмжээний кино нь өнгөрсөн жилийн 79 дэх удаагийн “Венецийн Олон Улсын кино наадам”-аас "Шилдэг богино хэмжээний кино" шагналыг хүртсэн аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна