20 жилийн өмнө харь нутгийг зорьсон Б.Эрдэнэтуяа урлагт эргэн иржээ

Б.Намуунзаяа
2023/06/02

20 жилийн өмнө харь нутгийг зорьж өөрийн хүсэл мөрөөдлөө орхисон Б.Эрдэнэтуяа урлагтаа эргэн иржээ. 

Тэрээр дэлхийн аваргууд төрөн гардаг Английн Блакпүүл хотын Винтер Гардэн ордны алтан тайзнаа орон орны чансаа өндөр бүжигчидтэй өрсөлдсөн байна. Тодруулбал WDC буюу Дэлхийн Бүжгийн Зөвлөлөөс зохион байгуулсан World's First and Foremost Dance Festival-д оролцжээ. Энэ удаа Монголоос 4 бүжигчин оролцож латин бүжгийн хосын тэмцээнд quarter final-д үлдэж, багш шавийн тэмцээнд дэд байр буюу мөнгөн медаль хүртэж, 2-р ранкд бичигдсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна