Анхан шатны шүүхээс Ч.Маралмаад оноосон ялыг хэвээр үлдээлээ

Б.Номин-Эрдэнэ
2023/05/19

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хурлаар түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

2023 оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна