БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН НҮБ-ЫН ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ТУСГАЙ ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗЛАА

Admin
Өчигдөр

Ази, Номхон далайн бүсийн улсуудын гамшгийн асуудлаарх сайд нарын бага хурал Бүгд Найрамдах Филиппин улсын нийслэл Манила хотноо өнөөдөр /2024.10.14/ эхэллээ. Хоёр жил тутам зохион байгуулагддаг уг бага хурал энэ удаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах, идэвх санаачилгыг Ази, Номхон далайн бүс нутагт 2030 он хүртэл нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд явагдаж байна.

Бага хурлын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишортой албан ёсны уулзалт хийлээ.


Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газар "Синдайн үйл ажиллагааны хүрээ" баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлж, тус салбарт бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцов. Түүнчлэн Монгол Улсад 2025 онд зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх дэд бүс нутгийн хуралдаанд НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишорыг оролцохыг урив.

НҮБ-ын ЕНБД-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах албаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Камал Кишор уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уур, ган зудын хүндрэлийг даван туулах, болзошгүй хохирлын хэмжээг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг НҮБ дэмжиж ажиллах болно хэмээн цохон тэмдэглэлээ.

Мөн уулзалтаар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн шуурхай удирдлагын бүсийн төвийг байгуулах асуудлаар тодорхой ахиц дэвшил гаргаж, Зүүн-Хойд Азийн бүсэд чиглэсэн хамтын ажиллагааны платформ байгуулахаар талууд санал солилцлоо.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана Өчигдөр
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 2026/11/13
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 2026/11/13
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 2026/11/13
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 2026/11/13
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 2026/11/13
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 2026/11/13
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 2026/11/13
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 2026/11/13
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 2026/11/13
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11