БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ХАВДРЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮЛЭЭГДЛИЙГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ


Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байна. 2023 онд гэхэд л нийт бүртгэгдсэн хорт хавдрын 34.6 хувь нь эрт үе шатандаа, 65.4 хувь нь хожуу шатандаа оношлогджээ. Иймд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хавдрын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад онцгойлон анхаарал хандуулж, бодлогын шийдвэрүүд гаргасан нь үр дүнгээ өгч эхлээд байна.

 Тодруулбал, Сайд Т.Мөнхсайхан Хавдар судлалын үндэсний төв, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллан, хавдрын тусламж, үйлчилгээний нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж,  эмнэлгийн мэргэжилтнүүдтэй санал, солилцох үедээ хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Үүний үр дүнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хавдрын тусламж, үйлчилгээ чанар, хүртээмжид дараах эерэг үзүүлэлтүүд гарч эхлээд байна. Тодруулбал,

  • Хавдар судлалын үндэсний төв:  АМБУЛАТОРЫН ЭМЧИЙН ҮЗЛЭГИЙН ХҮЛЭЭГДЛИЙГ 24 ХОНОГООР БУУРУУЛЖ 11 ХОНОГ БОЛГОЛОО


 - Өнгөрсөн 2 сарын хугацаанд тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бууруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж, амбулаторийн эмчийн үзлэгийн хүлээгдлийг 35 хоног байсныг 11, оношилгооны кабинетийн хүлээгдлийг 42 хоног байсныг 16, эмнэлэгт хэвтэх хүлээгдлийг  17 хоног байсныг 8 хоног болгон тус тус бууруулж чаджээ.
 
 Хүснэгт 1. Тусламж, үйлчилгээний хүлээгдлийн хүрсэн үр дүн (дундаж ажлын хоног)

  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг: ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ТӨВ БАЙГУУЛАГДСАН

- Хавдрын тусламж, үйлчилгээ хяналт, сэргийлэлтийн төв байгуулагдаж, элэг, цөс, ходоод, хөх зэрэг ерөнхий мэс заслын хавдрын үзлэг, нээлттэй болон дурангийн мэс заслыг хийж байна. Ингэснээр хавдрын тусламж үйлчилгээний ачаалал хүлээгдлийг багасгаснаар амбулатори, хэвтэн эмчлүүлэх, оношилгоо, эмчилгээний  тусламж, үйлчилгээний төвлөрлийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.

  • Орон нутагт: ХАВДРААР ОНОШЛОГДСОН ИРГЭДИЙН 70-80 ХУВЬ НЬ ОРШИН СУУГАА ГАЗАА ЭМЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ БОЛОМЖ БҮРДЭВ

- Хавдрын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах шийдвэрийн хүрээнд “Үндэсний баг” байгуулах шийдвэр гаргаж, өнгөрсөн 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн орон нутагт ажиллаж эхлээд байна. Тус “Үндэсний баг” Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад ажиллахдаа орон нутгийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран хавдрын үзлэг, оношилгоо, мэс заслын эмчилгээг хийн ажлын байран дээр сургах, чадавхжуулах арга хэмжээг зохион байгуулжээ. Үүний үр дүнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хавдрын оношилгоо, эмчилгээний нэр төрөл өргөжиж, хавдраар оношлогдсон иргэдийн 70-80 хувь нь оршин суугаа газартаа эмчилгээндээ хамрагдах боломж бүрдэж байна.

Цаашид хавдрын мэс засал, хими, бай, туяа эмчилгээг олон улсын түвшинд хүргэх, гадагшаа эмчилгээнд явах урсгалыг бууруулах, санхүүгийн хүндрэлгүй эх орондоо чанартай тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн дунд болон урт хугацааны бодлогын хөтөлбөр гарган, хэрэгжилтэд онцгой анхаарах зорилготой ажиллаж байна.
 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 6 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 6 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 7 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 7 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 11 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 11 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 13 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 13 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 13 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11