"Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгав

Б.Номин-Эрдэнэ
2023/04/21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулсан юм.

Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилсноор татвар хураамж 1.6 дахин нэмэгдсэн. Нүүрсний зах зээлийн өрсөлдөөн сайжирч, эдийн засгийн сэргэлт гарч байна гэж үзсэн юм.

Улмаар тогтоолын төслийн эцсийн найруулгыг гишүүдийн олонх дэмжиж, онцгой дэглэм тогтоох хугацааг сунгалаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна