“Тойрмоо тоглоод аялцгаая” ялагчид тодорч, шагналыг өнөөдөр гардууллаа

info@focus.mn
2023/03/03

Монголын уламжлалт үндэсний тоглоом бол шагайн наадгай юм. Түүхийн баримтанд их хаадын үед цэргүүдээ хараа хурц, хурд хүчтэй байлгах үүднээс малын шагайгаар харвуулан бэлтгэдэг байсан гэдгийг цохон тэмдэглэсэн байна.

Шагайн харваа нь багаар тоголдог спорт тоглоомын нэг төрөл юм. Шагайчид тойргоор тоглодог учраас шагайн наадмыг “Тойром” гэж нэриийдсэн байна.
Скай хайпермаркет ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол соёл урлагийг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд харин энэ удаа Монголын уламжлалт тоглоомыг цахим хэлбэр лүү шилжүүлснээрээ онцлогтой.

“Тойромоо тоглоод аялцгаая” цахим шагайн харваанд нийт 5000 гаруй тоглогчид буюу 1200 гаруй баг оролцлоо. Ялагчид болсон дараах багуудад шагналыг гардууллаа.

Apple баг – Филиппин улсын Манила аялах эрхийн бичиг
Gerel баг – Iphone 14 гар утас
No pain баг- 500,000 төгрөгийн худалдан авалтын эрхийн бичиг
Seke баг- 300,000 төгрөгийн худалдан авалтын эрхийн бичиг

Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia алтан сан хөмрөгт хадгалагдаж буй Урчуудын эвлэлийн шагналт зураач Ё.Жигжиддулам 'Шагайн тойром' бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ашиглажээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна