Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсад 2023 оны 02 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд ажлын айлчлал хийв.
Айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд, Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Саудтай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
Тухайлбал, дээд, өндөр түвшний айлчлал, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчны чиглэлийн асуудлуудаар ярилцав.
Мөн Саудын Арабын Хаант Улсын Эрчим хүчний яамны төлөөлөлтэй уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, сэргээгдэх эрчим хүч, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 16, 17 дугаар бага хурал зэрэг сэдвүүдийн хүрээнд тодорхой санал солилцов.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Авто замуудыг хэсэгчилэн хааж засварын ажлууд хийнэ
11 цаг2024 УИХ-ЫН СОНГУУЛЬ: Улс төрийн намууд нэр дэвшигчдээ 05 сарын 14-20-нд СЕХ-нд бүртгүүлнэ
12 цагТЕГ: НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс шилжүүлнэ
12 цаг"ШИЛ" АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ АСУУЛТ, САНАЛАА УИХ-Д ӨГӨӨРЭЙ
12 цагӨмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ
15 цаг3.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО
ӨчигдөрӨнөөдөр зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
2024/04/26Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна
2024/04/26Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон бараалхав
2024/04/26БАРУУН БОЛОН ТӨВИЙН АЙМГУУДААР ЦАСААР ШУУРНА
2024/04/26
Сэтгэгдэл бичигдээгүй байна