​“Эх орончдын өдөр”-т зориулан бүх музейг үнэ төлбөргүй болгожээ

info@focus.mn
2023/03/01

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн бүх музейг тав хоногийн турш үнэ төлбөргүйгээр  үзүүлэхээр болжээ.  Тодруулбал, нийслэлийн хэмжээний бүх музейг энэ сарын 1-5-ны хооронд иргэдэд нээлттэй үзүүлэх юм байна.  Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намын албан ёсоор байгуулсан түүхэн өдрийг 2016 оноос хойш “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.  Түүхт ойд зориулан ийнхүү  музейг иргэд чөлөөтэй үзэх шийдвэрийг өнөө өглөөнөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дараалал ихтэй өнжжээ. Монгол Улсын түүхийн дурсгал болсон  музейг ийнхүү  иргэдэд нээлттэй үзүүлэх нь олон талын ач холбогдолтой  юм. Аливаа улсыг өнгөрсөн түүхгүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл өнгөрсөнд үлдсэн түүхийн гэрч нь музейд хадгалагдан үлддэг гэдэг утгаараа ард иргэд төдийгүй хүүхэд багачууд музейг олноор үзэж сонирхон,  улс эх орныхоо өнгөрсөн түүхтэй танилцаж байгаагаараа өндөр ач холбогдолтой.  Дээрх шийдвэртэй холбоотойгоор ирэх амралтын өдрөөр музейд ачаалал ихтэй байх нь. Үнэ төлбөргүй үзүүлж байгаатай холбоотойгоор ачаалал ихэссэн ч нөгөө талдаа  иргэд энгийн өдрүүдэд  гэр бүлээрээ, үр хүүхдээ дагуулан музей үздэг соёлд суралцах сайн жишиг тогтох боломж гэж харж болохоор байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.13
    2023/03/01

    Uuh tuuhee uneguiduulj bui hereg bolohoos ene ih buugnurul dund yu ch uzej oilgohov dee.

    Хариулах