Намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин авах өргөдөл ирүүлжээ

Б.Номин-Эрдэнэ
2023/03/01

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяраас  Улсын дээд шүүхэд  2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өргөдөл ирүүллээ.

Уг өргөдөл нь “..намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд Ардчилсан намын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү.” гэсэн агуулгатай байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна