Хадмууд нь Хонконгийн загвар өмсөгч Чойг алж, махаар хоол хийсэн байжээ

info@focus.mn
2023/02/27

Өнгөрсөн лхагва гарагт сураггүй алга болсон Хонг Конгийн загвар өмсөгч, нөлөөлөгч Эбби Чойгийн цогцсыг экс хадмуудынх нь орон сууцнаас олсон нь дуулиан тариад байна. Энэ хэрэгт холбогдуулан түүний нөхөр болон хадам эцэг, эх дүүг нь баривчилжээ. Хамгийн аймшигтай нь тэдний хөргөгчнөөс хохирогчийн 2 хөл, махны хөрөө, хутга болон хүний махаар хийсэн шөл бүхий хоол олдсоныг цагдаагийнхан мэдэгдэв. Харин толгой, их бие, гарыг нь хайж эхэлжээ.


Түүний хуучин нөхрийг /28 настай/ хотын захын арлуудын нэг болох Лантау дахь Тунг Чунг дахь усан онгоцны зогсоол дээрээс зугтах гэж байхад нь баривчилжээ. Тэрбээр баривчлагдахдаа 500,000 хонконг доллар (63,695 ам. доллар) бэлнээр, нийтдээ 4 сая орчим хонконг долларын үнэтэй хэд хэдэн тансаг зэрэглэлийн бугуйн цагтай байжээ. Хохирогч бүсгүйн хүү охинтой байсан бөгөөд ээж нь асрахаар авчээ.

Эбби Чой экс нөхөр болон хуучин хадмууддаа хэрцгийгээр алуулах болсон шалтгаан нь хөрөнгө байсан бололтой. Тэрбээр 2019 онд 72,8 сая НК доллараар шинэ байр авахдаа экс хадам аавынхаа нэр дээр гэрчилгээ авчээ. Учир нь НК-д урьд өмнө нь ҮХХ авч бгаагүй бол Тэмдэгтийн хураамж, болон ҮХХ-н татвараас чөлөөлөгддөг юм байна. Гэтэл Чой хэд хэдэн байр сууц, үл хөдлөх хөрөнгөтэй байжээ. Харин хадмууд нь насаараа түрээсийн байраар амьдарч, өөрийн гэх хөрөнгийн худалдан авалт хийж бгаагүй тул хадмуудынхаа нэр дээр бүртгүүлэн 2 сая гаран НК доллар хэмнэсэн гэнэ. Ингээд энэ жил тухайн үл хөдлөх хөрөнгөө зарах гэтэл хадмууд нь маргалдсанаас энэхүү аймшигт хэргийг үйлдсэн талаар хэвлэлүүд  бичиж байна.

Загвар өмсөгч Эбби Чой Тин Фунг нь олон улсад танигдсан загвар өмсөгч бөгөөд өнгөрсөн сард Францын Парис хотноо болсон 2023 оны хавар зун Elie Saab Haute Couture шоунд оролцсон. Мөн саяхан тансаг зэрэглэлийн L'Officiel Monaco сэтгүүлийн нүүр царайгаар ажиллаж байжээ.

 

 


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.143
    2023/03/01

    Ёстой аймшигттай иддэг нь яаж бгаа уим болоо үнэхээр гаж донтонгууд бжээ хүнээ таньсангүй дээ хөөрхий охин

    Хариулах
  • 66.181.181.19
    2023/03/01

    Сэтгэцийн өвчтэй, насаараа хүнээр тэтгүүлдэг гажигуудтай яах гэж холбогддог байнаа. Уг муутын Удам муу. 2 саяа төлөөд үл хөдлөхөө өөр дээрээ авахгүй.

    Хариулах
  • 66.181.188.131
    Өчигдөр

    Сэтгэцийн өвчтэй хүмүүсийг нийгмээс таньж,тусгаарлах хэрэгтэй бна.Монголд ч бас сэтгэл зүйчид маш их хэрэгтэй байна

    Хариулах
  • 202.126.90.50
    Өчигдөр

    iddeg n yaj bgaum.chanadag n ...

    Хариулах