"Трио" уран сайхны киноны нээлт өнөөдөр болно

С.Бадарч
2023/02/24

"Трио" уран сайхны кино өнөөдөр Монголд нээлтээ хийх гэж байна. Уг кино нь “Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэсэн утга санааг агуулж, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, эрх тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохыг уриалсан бүтээл гэнэ. Киноны гол дүрд 130 дугаар сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тогложээ. Киног жүжигчин Д.Баттөмөр найруулж, өөрөө мөн дүр бүтээсэн байна. "Трио" кино одоогийн байдлаар дараах шагналыг олон улсаас хүртээд байна.

Үүнд:

  • 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал
  • 2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” шагнал
  • 2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер” шагнал
  • 2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино” шагнал
  • 2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” кино шагнал
  • 2022 оны Монтреалийн кино наадмаас "Шилдэг найруулагч" шагнал тус тус хүртээд байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна