БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

ЦЭРГҮҮД УРГАЦ ХУРААЛТАД АЖИЛЛАЖ БАЙНА


Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу намрын ургац хураалтад хугацаат цэргийн алба хаагчдаас гадна зарим нэгтгэл, ангийн офицер, ахлагч нар нэмэлтээр оролцож байна. Тодруулбал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 014, 119, 120, 186 дугаар ангийн 20-30 хүртэлх бүрэлдэхүүнтэй багууд Сэлэнгэ, Төв аймгийн тариалангийн бүс нутагт хүнсний ногоо хураах ажлыг гүйцэтгэж байна. Үүнтэй холбогдуулан тус тус бүрэлдэхүүнийг ахлан ажиллаж байгаа офицеруудтай холбогдож, ургац хураалтын талаар тодруулахад Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч дэслэгч Э.Ууганбаяр “Манай химичин дайчид Төв аймгийн Борнуур суманд “Хар гүн” компанийн тариалангийн талбайд 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн таван офицер, 14 ахлагч, нэг цэргийн гэрээт алба хаагчтайгаар ажиллаж байна.  Ирснээсээ хойш төмс хураасан, өнөөдрөөс байцаа хурааж байна. Аравдугаар сарын 5-ны өдөр бууна. Даарч хөрсөн, ядарч цангасан зүйлгүй. Яг одоо бид нар тариалангийн талбайдаа ажиллаж байна, энд бага зэрэг цас орж байна” гэв.

Сэлэнгэ аймгийн Орхон суманд ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн томилгоот бүлгийн талаар хошууч Р.Ариунболд “Урьд шөнө цас ороод хоносон учир бага зэрэг хүйтэн байна. Гэхдээ ойрын өдрүүдэд эргээд дулаарах мэдээ дуулдсан. Манай ангиас нэг офицер, 14 ахлагч ажиллаж байна, мөн л есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 10 дахь өдрөө ажиллаж байна. Бид энэ хугацаанд 8 га талбайн төмсийг хурааж дуусгаад луувангийн талбай руу орсон. Хоол, байр цөм газар тариалан эрхлэгч “Өнгөт” гэдэг компаниасаа гаргаж байна. Өдрийн гурван удаагийн халуун хоолтой, дулаан вагончикт байрласан байгаа” гэжээ.

Харин Төв аймгийн Жаргалант суманд томилолттой ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн бүлгийн талаар тус ангийн хөдөлмөрийн аюулгүй байдлын офицер хошууч Э.Бат-Эрдэнэ ийн ярилаа. “Манай бүлэг өчигдөрхөн ажилдаа орлоо. Таван офицер, 15 ахлагч, нэг ажилтан албан хаагчтай. Тариалангийн талбайд ирэхэд эргэн тойронд манай цэргийн алба хаагчид дүүрэн байна. Намрын ургац хураалт цэргийнхний нуруун дээр яваа нь хаашаа ч харсан илхэн харагдана лээ. Энэ жил хүнсний ногоо ч сайн ургаж, тариалан эрхлэгчдийн нар нь гарч байх шиг... Бид хүлээсэн үүргээ мадаггүй биелүүлээд харина даа” гэсэн мэдээллийг өглөө.

Ахмад Д.Болор 

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ Өчигдөр
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана Өчигдөр
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 2026/11/13
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 2026/11/13
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 2026/11/13
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 2026/11/13
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 2026/11/13
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 2026/11/13
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2026/11/12
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 2026/11/12
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11