БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ

Г.Оюунтуяа
1 цагийн өмнө

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг  өнөөдөр /2026.06.30/ нээлээ. Олон улсын парламентын холбооны өдөр болсон энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нар оролцов.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ “Нээлттэй парламент” санаачилгын хүрээнд иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, парламентын үйл ажиллагааны ил тод байдлыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж буйг тодотгоод, энэхүү Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхим нь уг зорилтыг хэрэгжүүлэх бодит алхмуудын нэг хэмээн онцлов.

Иргэд энэхүү уулзалтын танхимд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай чөлөөтэй уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоолын талаарх саналаа илэрхийлэх боломж бүрдэж буйг тэмдэглээд, УИХ иргэдээ сонсдог байх ёстой. Парламентын нүд хурц, чих сонор байх нь иргэдээ сонсож, тэдний оролцоог хэрхэн хангахаас шалтгаална гэдгийг тодотгосон юм.

Түүнчлэн УИХ-ын дарга 74 жилийн өмнө Сайд нарын Зөвлөлийн номын сан нэртэйгээр үүсгэн байгуулагдсан Парламентын номын сангийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, төрийн байгууллагын дотоод хэрэгцээнд үйлчилдэг байсан уламжлалт хэлбэрийг өргөжүүлэн, иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэл, мэдлэгийн төв болгон хөгжүүлж байгааг онцлов.

Салбар уншлагын танхим нь хууль, эрх зүй, эдийн засаг болон нийгмийн шинжлэх ухааны чиглэлийн 4000 гаруй ном, товхимолын сан хөмрөгтэй бөгөөд уншигчдад зориулсан орчин үеийн үйлчилгээ, цахим мэдээллийн нэгдсэн системээр дамжуулан парламентын болон судалгааны үнэ цэнтэй эх сурвалжуудыг ашиглах боломжийг олгоно. Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхим УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байранд үйл ажиллагаа явуулж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Иргэдтэй уулзах танхим, Парламентын номын сангийн салбар уншлагын танхимыг нээлээ 1 цагийн өмнө
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана 2 цагийн өмнө
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна 3 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний салбарынхан орон даяар ажил хаяна 6 цагийн өмнө
Л.Дашдэмбэрэл: Мөрийн хөтөлбөрийн биелэлт, үнэлгээг эрчимжүүлнэ 22 цагийн өмнө
ТББХ: Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжлээ 23 цагийн өмнө
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна Өчигдөр
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
НАЛАЙХ ДҮҮРЭГТ 79МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ ШИНЭ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа Өчигдөр
АЛБА ХААГЧИД 84 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА Өчигдөр
УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХИЙЖ БУЙ ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Х.Нямбаатар: Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ 2026/06/26
Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа 2026/06/26
ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна 2026/06/26
Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй байна 2026/06/26
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ОХУ-ЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД ЕВГЕНИЯ КОТОВАТАЙ УУЛЗЛАА 2026/06/26
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна 2026/06/26
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ 2026/06/26