БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

16-ААС ДООШ НАСНЫ ХҮҮХЭД ЦАХИМ СҮЛЖЭЭ АШИГЛАХГҮЙ


Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглохоор төлөвлөж буйг ерөнхий сайд Энтони Албанез өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр хүүхдүүдийг электрон төхөөрөмжөөс салгаж, тоглоомын талбайд гаргахаа амлаад байна. Олон нийтийн сүлжээний хүүхэд залууст үзүүлэх нөлөөллийг тэр гай гамшиг гэж тодорхойлов.

Хүүхдүүдийн "Facebook", "Instagram", "TikTok" зэрэг платформд нэвтрэх насны доод хязгаарыг тогтоогоогүй байгаа ч 14-16 насны хооронд байх төлөвтэй байна. Чухам хэдэн наснаас эхлэн хязгаарлавал тохиромжтойг олж мэдэхийн тулд ойрын саруудад янз бүрийн арга барилыг турших аж.

Энтони Албанез хэлэхдээ "Би хүүхдүүдийг электрон төхөөрөмжөөс холдож, хөлбөмбөгийн талбай, усан бассейн, теннисний талбайд очсон байхыг хармаар байна. Бодит хүмүүстэй уулзаж, бодит туршлага хуримтлуулаасай гэж хүсч байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нийгэмд хор хөнөөл учруулж буйг бид мэдэж байгаа. Энэ бол гай гамшиг. Олон залууст тулгарсан сэтгэцийн эрүүл мэндийн үр дагавар гэдгийг ч бид мэднэ. Хойшлуулсан өдөр бүр бага насны хүүхдүүд нийгмийн сүлжээний хор хөнөөлд өртөж байна. Насны хязгаарлалтыг хэрэгжүүлэх тухайд технологийн компаниудад найдаж байна" гэжээ.

Энэ өөрчлөлтийг эсэргүүцэгсэд ч байна. Тухайлбал, Квинсландын Технологийн их сургуулийн профессор Даниэл Ангус хэлэхдээ "Нийгэм дэх хэвлэл мэдээллийн нөлөөллийн талаар парламенттай хамтарсан судалгаа хийж, эцсийн тайланг гаргахаас нааш энэ өөрчлөлт нь боломжгүй. Энэ арга ядсан алхам нь хамтарсан судалгаа, хэлэлцүүлгийн ардчилсан зарчмыг алдагдуулж, залуусын дижитал ертөнцөд утга учиртай, эрүүл оролцоотой байх боломжийг хязгаарлан, ноцтой хохироож байна" гэжээ.

Харин Мельбурны их сургуулийн тооцоолол, мэдээллийн технологийн дэд профессор Тоби Мюррей "Ийм хоригийг найдвартай хэрэгжүүлэх технологи байхгүй нь тодорхой" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2 цагийн өмнө
​“Эрдэнэс Тавантолгой”-н орлого Х сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө 6 цагийн өмнө
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ 6 цагийн өмнө
ХУД авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж ашиглалтад орууллаа 7 цагийн өмнө
Эрэн сурвалжлагдаж байсан 100 хүнийг олж тогтоожээ 7 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав 9 цагийн өмнө
Э.БАТШУГАР: ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛЖ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЛТЭЙ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА 10 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол болно 11 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Өчигдөр
ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО Өчигдөр
Хэрэглээний зээлийн бүтцийн өөрчлөлтийн зохицуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа Өчигдөр
УИХ-ЫН ГИШҮҮН С.АМАРСАЙХАН: ТОРГОН ХИЛЭЭ ХАМГААЛДАГ ШИГЭЭ ЦАХИМ ХИЛЭЭ ХАМГААЛАХ ЦАГ БОЛСОН ! Өчигдөр
НЭГ ЖИЛД 720 ТОНН ЖЕЛАТИН, 300 ТОНН АМИН ХҮЧЛИЙН БОРДОО ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЖЕЛАТИНЫ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна Өчигдөр
ЗГ: Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан мал тооллогын ажлыг туршилтын хэлбэрээр зохион байгуулах талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ТЗХДХ: "Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо 2026/11/03
ХҮРЭН БААВГАЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙН БАЙРШЛЫГ ЦАХИМААР ХАРАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО 2026/11/03
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ 2026/11/03