БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Малайзад хийн хоолойд гал гарсны улмаас олон хүн гэмтжээ

Г.Оюунтуяа
2025/04/02

 Малайзын төрийн мэдлийн эрчим хүчний “Петронас” компанийн эзэмшлийн хийн хоолойд мягмар гарагт гал гарсны улмаас 100 гаруй хүн бэртсэн тухай Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ. 

Ройтерс, Франс Пресс агентлагуудын мэдээлснээр, 60 орчим хүн түлэгдсэн, амьсгалахад хүндрэл учирсан болон бусад шалтгаанаар эмнэлэгт хүргэгджээ. Нийслэл Куала-Лумпурын ойролцоо болсон ослын улмаас олон хүн орон гэрээ орхин дүрвэсэн байна. Мөн түймэрт 49 байшин барилга эвдэрч сүйдсэн гэж гал сөнөөгчид мэдээлжээ.

Селангор мужийн гал түймэртэй тэмцэх албаныхны мэдэгдсэнээр, баяр ёслолын үеэр гарсан гал нь “500 м орчим урт хоолойгоос хий алдагдсанаас” үүдэлтэй байна. Уг хоолойн хавхлагыг хаасан гэж мэдэгдэлд дурджээ. Ослын газрын ойр орчимд байсан хүмүүсийн хэлснээр, түймэр олон км-ийн зайнаас харагдаж байжээ. Галд өртсөн долоон оршин суугчийг гэртээ байхад нь аварсан байна.

Селангорын Гамшгийн уршгийг арилгах хорооны дарга Мохд Нажван Халими Бернама агентлагт мэдээлэхдээ, Кампунг Куала Сунгай Бару тосгонд хүмүүс байшинд гацсан бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байна гэв. Лалын шашинтнуудын Рамадан сарын эцэст болдог Ийд баярын үеэр уг осол гарчээ.

Эх сурвалж: Montsame.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-нд олгоно 2026/09/03
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛЖ, САЛБАР ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ САЙЖРУУЛНА 2026/09/03
ҮЙЛ ЯВДАЛ: “Шатрыг боловсролд” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх “Их нүүдэл” хэлэлцүүлэг болно 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ЗӨВ СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ НИЙГМИЙГ БҮТЭЭХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ГОЛ БОДЛОГО 2026/09/02
ТИЙБОЛЛЫН АЗИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН, БАЯР ХҮРГЭЛЭЭ 2026/09/02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2026/09/02
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ 2026/09/02
Монголбанкны ААН, иргэдээс 11,9 тонн үнэт металл худалдан авчээ 2026/09/02
Хорхе Рафаэл( Видела Jorge Rafael Videla) 2026/09/02
Than Shwe (Тан Шве) 2026/09/02
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо 2026/09/02
Augusto Pinochet (Августо Пиночет) 2026/09/02
Che Guevara(Че Геваре) 2026/09/02
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа 2026/09/01
Владимир Жириновский ( Oросын Либериал Ардчилсан Намын тэргүүн нэртэй улс төрч) 2026/09/01
Т.ЖАМБАЛЦЭРЭН ЯПОН УЛСЫН НАГОЯАГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ 2026/09/01
АФРИКИЙН ЦЭРГИЙН ДАРАНГУЙЛАГЧИД -6 Mobutu Sese Seko 2026/09/01
Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ 2026/09/01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна 2026/09/01