БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

DJ SODA: "Хөгжмөөрөө дамжуулан дэлхийн даяарх хүмүүстэй холбогдохыг хичээж ажилладаг"


Аса Аренад 3-р сарын 15-нд монгол үзэгч фэнүүддээ шоу тоглолтоо хүргэх гэж хүргэх гэж байна

DJ SODA: “Би үргэлж өөрийгөө хөгжүүлж, шүтэн бишрэгчдэдээ илүү сайхан төрхөөр харагдаж, хөгжмөөрөө дамжуулан дэлхий даяарх хүмүүстэй холбогдохыг хичээж ажилладаг” 
  • Та хэдийнээс хойш DJ хийж, загвар өмсөж эхэлсэн бэ? Цаашдаа таны зүгээс ямар шинэ зүйл хүлээж болох вэ? 

Үнэндээ би DJ хийх болон загварын ертөнцөд орсноос хойш нэлээд хугацаа өнгөрчээ. DJ-ээр ойролцоогоор 12 жил, загвар өмсөгчөөр 14 жил ажиллаж байна. Ер нь би өөрийгөө шинэ сорилтуудад үргэлж турших дуртай, энэ нь ч надад маш сонирхолтой байдаг. Өдөр бүр л хичээж ажиллаж байна.  

  • Таны хувьд хамгийн сайхан болон хамгийн сэтгэл дундуур болсон тоглолт юу байсан бэ? 

Тоглолтын хамгийн гайхалтай зүйл нь үзэгчид миний дуулсан дууг даган дуулж, хөгжмийг сэтгэлээрээ мэдэрч байгаа нь гоё санагддаг. Нэг тоглолт дээр фэн охид маань яг миний бүжгийн хэв маягаар хамт бүжиглэсэн тэр тоглолтыг би мартдаггүй, надад маш гайхалтай мэдрэмж төрүүлсэн. Харин хамгийн таагүй нэг жишээ гэвэл согтуу хүн тайзан дээр гарч ирээд тоглолтыг минь үймүүлэхийг хүссэн явдал байв. Түүнээс гадна би тайзан дээр тоглож байхдаа хэн нэгний шидсэн чулуунд оногдож, нүүрэндээ гэмтэл авч байсан.

  • Хэрвээ та сонголт хийх шаардлагатай бол, ямар мэргэжлээр ажиллах вэ? DJ эсвэл өөр нэг зүйл?

Би DJ мэргэжлээ маш их хайрладаг. Амьдралаа хөгжимгүй байхыг төсөөлж ч чадахгүй, тиймээс хэрвээ дахин сонголт хийх шаардлагатай бол, би яах аргагүй л DJг сонгоно. Хэрвээ үнэхээр DJ болохгүй байсан бол, би дуу хөгжмийн салбарт ажиллах байсан болов уу. Тийм ээ би итгэлтэй байна.

  • Та сонсох дуртай 3 дуугаа нэрлэвэл?

Rooseveltийн "Strangers", HVME-ийн "Goosebumps", мөн Bad Bunny & Jhay Cortez-ийн "DAKITI" дуунуудыг би сонсох дуртай.

  • Таныг Азийн хатан хаан №1 DJ, эсвэл дэлхийн шилдэг эмэгтэй DJ нарын нэг гэж дуудах үед ямар мэдрэмж төрдөг вэ?

Миний хөгжмийг хайрлаж, дэмждэг фенүүд болон сонсогчдодоо би үнэхээр талархаж явдаг. Миний хөгжим, бүтээлүүдийг хүлээж байдаг маш олон үнэнч фэнүүд бий, эсрэгээрээ бас сонсох дургүй хүмүүс ч байгаа байх. Тиймээс би үргэлж өөрийгөө хөгжүүлж, шүтэн бишрэгчдэдээ илүү сайхан төрхөө харуулж, хөгжмөөрөө болон бусад контентоороо дамжуулан дэлхий даяарх хүмүүстэй холбогдохыг хичээж байна. Зогсолтгүй хөдөлмөрлөх гэсэн үг л дээ. 

  • 2025 онд таны ажлын төлөвлөгөө болон DJ SODAгийн хувьд “дараагийн алхам” юу вэ? 

Би 2025 онд өөртөө шинэ сорилтуудыг тавьж, өндөр чанартай олон сайхан уран бүтээл гаргахад бүрэн бэлэн байна. Та бүхэн энэ жил ч гэсэн намайг анхааралтай ажиглаж, дэмжиж байгаарай! Та бүхний үзүүлж буй асар их хайр, дэмжлэгт маш их талархаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ 4 цагийн өмнө
Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана 4 цагийн өмнө
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа Өчигдөр
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА Өчигдөр
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ Өчигдөр
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Өчигдөр
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө Өчигдөр
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа Өчигдөр
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна Өчигдөр
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 2026/11/12
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 2026/11/12
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/11/12
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 2026/11/12
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 2026/11/12
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11