БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Б.Бямбасайхан: Халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг

Г.Оюунтуяа
2025/02/18

Нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ-аас суваг татаж, далан босгох ажлыг 2024 оны арванхоёрдугаар сараас эхлүүлж, өдөр бүр ажиллаж байна. Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүссэн байршилд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан, ерөнхий инженер С.Батсайхан болон холбогдох албаны хүмүүс ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын 3 дугаар суваг орчимд “ус нэвчиж гарч байна” гэсэн дуудлагын дагуу ГУББГ-ын албан хаагчид ажиллаж, 450 метр суваг татаж, усыг урсгаж гаргалаа. Машин техник ашиглах боломжгүй гүүрэн гарц орчимд гар ажиллагаагаар суваг гаргаж, гүүрэн байгууламжийн хэсгүүдийг эвдэж, гэмтээхгүй хэвийн байдалд орууллаа. 

Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянгын 1, 3 дугаар суваг, Чингэлтэйн сувагт арванхоёрдугаар сарын 17-ноос эхлэн халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээг тогтмол авч ажиллаж байна. Нийт 12 машин механизм, 25 инженер техникийн ажилчид хуваарийн дагуу ажиллаж байгаа. Халиа тошингоос сэргийлсэн ажил гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх төлөвтэй” гэлээ.

Мөн хаврын шар усны үерээс сэргийлсэн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ. Ус урсах зориулалттай гаргалгаа хоолой ахуйн хаягдлаас болж битүүрэх, халиа тошин үүссэн байршилд мөсийг сувагчилж цэвэрлээгүй зэргээс шалтгаалж шар усны үер халих эрсдэл нэмэгддэг байна. Эдгээр эрсдэлийг бууруулах төлөвлөлтийг холбогдох газруудад танилцуулж буй талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 46 байршилд халиа тошин үүссэн. Өвөл халиа тошин үүссэн байршлуудад шар усны үерийн эрсдэл нэмэгддэг. Шар усны үерээс сэргийлсэн арга хэмжээг нийслэл, дүүргээс уялдаа холбоотой, шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай” гэв.

Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр мастер төлөвлөгөө гаргаад байгааг дурдлаа. Нэгт, үерийн далан буюу үерийн хамгаалалтын барилга байгууламж, хоёрт, авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ, гуравт, хөрсний уснаас хамгаалах чиглэлээр үе шаттай төлөвлөлтийг 2040 он хүртэл цогцоор нь хэрэгжүүлэх юм. Ингэснээр Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс бүрэн хамгаалах боломжтой. ГУББГ-аас газар чөлөөлөлт, трасс төлөвлөлт зэргийг холбогдох эрх бүхий байгууллагуудад танилцуулж, батлуулах ажлыг зохион байгуулж буй юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул “Өвөл халиа тошин, хавар шар усны үерээс сэргийлэхэд дүүргүүд эрэмбэ дараатай хамтран ажиллах хэрэгтэй. Чингэлтэй дүүрэг дэх үерийн хамгаалалтын далан, байгууламжтай газрууд болон барихаар төлөвлөж буй байршлуудыг судалж, хэрхэн хамтарч болохыг эргэн ярилцана” гэдгийг хэллээ. Чингэлтэй дүүрэгт 7, 8, 9, 10 дугаар хороонд үерийн хамгаалалтын далан барихаар төлөвлөөд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 6 цагийн өмнө
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 7 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 9 цагийн өмнө
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 10 цагийн өмнө
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 12 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 14 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 15 цагийн өмнө
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо Өчигдөр
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ Өчигдөр
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна Өчигдөр
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй Өчигдөр
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО Өчигдөр
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ Өчигдөр
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09