БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

"О&К констракшн” ХХК-ийн ажилтнуудыг сургалтад хамруулав


Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэдийг авлигын эсрэг үйл ажиллагаанд татан оролцуулах ажлын хүрээнд "О энд К констракшн" ХХК-ийн ажилтнуудыг сургалтад хамруулав. 

БНСУ-ын Элчин сайдын яамны визний мэдүүлэг хүлээн авах, төлөвлөн гүйцэтгэх байгууллагаар шалгаран үйл ажиллагаа явуулж байгаа “О энд К констракшн” ХХК-ийн “Өдрийн зочин” мэдээллийн цагт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун оролцож “Авлигын тухай ойлголт” сэдвээр мэдээлэл хийж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Сургалт, мэдээллийг харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд авлига үүсэх шалтгаан нөхцөл, хор хөнөөл, төрийн үйлчилгээ, мэдээллийн ил тод байдал, төлбөр хураамж, бэлэг, хандив, хүнд суртал, шүгэл үлээх, авлигатай холбоотой гомдол, мэдээллийн талаар ярилцав. Авлигатай тэмцэх газраас олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр бэлтгэн гаргадаг контент, постер, сурталчилгааны материалуудыг “О энд К констракшн” ХХК-иас өөрийн цахим хуудас, сувгуудаар олон нийтэд түгээж хамтран ажиллахаа илэрхийллээ.

iaac


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 5 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 5 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 5 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 6 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 9 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 11 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 12 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 12 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11