БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

УИХ-ын дарга Д. Амарбаясгалан ба Говь-Алтайн 10 асуудал


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025.01.27 - 2025.02.02-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн (Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Баянтоорой тосгон, Алтай, Цээл, Халиун) 10 суманд ажиллалаа. 

УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганы шийдвэрийг орон нутгийн иргэдэд тайлагнан танилцуулж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцан, хөдөөгийн хөгжилд тулгамдсан асуудлаар Говь-Алтай аймгийн иргэдийн санал бодлыг сонсож, цаашид шийдвэрлэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тус аймагт ажиллах хугацаандаа нийт 10 удаа төвлөрсөн уулзалт хийж, уулзалтад 3000 гаруй иргэн оролцжээ. Энэ үеэр 129 иргэний 214 асуултад хариулт өгч, ярилцаад байна. 

 Орон нутагт ажиллахдаа жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчид, малчид, хоршоологчид зэрэг нийгмийн олон төлөөлөлтэй биечлэн уулзаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. 

Говь-Алтай аймагт ажиллахад алслагдмал сум, суурин, тосгоны иргэдээс тавьсан санал хүсэлтээс хамгийн их давтамжтай яригдсан 10 асуудлыг багцалбал: 
1️⃣ Эрчим хүчний хангамж, найдвартай байдал;
2️⃣ Иргэний нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмж, ахуй орчны соёл, орчин үеийн техник хангамж, сайн мэргэжилтэн;
3️⃣ Цахим хэрэглээ, харилцаа холбооны хүртээмж;
4️⃣ Хүүхдийн сурч боловсрох эрх, боловсролын ялгамжгүй байгаа нөхцөл байдал;
5️⃣ Аймгийн төв - сум, сум - боомт хоорондын авто зам, дэд бүтэц;
6️⃣ Хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин, татварын бодлого;
7️⃣ Сумын төвийн төлөвлөлт, барилгажилт, гудамж талбайн тохижуулалт, цэцэрлэгжүүлэлт;
8️⃣ Инженерийн байгууламж бүхий иргэдийн орон сууцны хүртээмж;
9️⃣ Эрчим хүч, бараа бүтээгдэхүүний үнийн бодлого, зохицуулалт;
1️⃣0️⃣ Орон нутаг дах улс төржилт, талцал, ялгаварлал зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж байна. 

 Мөн сум, тосгоны сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, ахлах ангийн 850 гаруй сурагчтай уулзлаа. Улс орны ирээдүй, шинэ үеийн мэргэжил сонголтын хэрэгцээ шаардлагын талаар танилцуулга хийж, санал хүсэлтийг хүлээн авлаа. 

Сурагчид сургуулийн орчин нөхцөл, хичээлийн анги танхимын тохижилт, зөөврийн компьютерын хүрэлцээ, интернэтийн хүчин чадал, цахим болон танхимын хичээлийн давхардал зэрэг олон асуудлыг харьяа байгууллагад уламжилж өгөхийг хүслээ.

 Иймээс хязгаар нутагт амьдран суугаа иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг бодлого шийдвэртээ тусган ажиллахыг холбогдох төрийн  байгууллагуудад чиглэл өгч, иргэдийн хүсэлтийг уламжлан, эргэх холбоотой ажиллах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 13 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 13 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 13 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 14 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 17 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 18 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 20 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 20 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 20 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11