БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД АЛСЫН ЗАЙ ХАРГАЛЗАХГҮЙ ТӨВ ЦЭГЭЭС ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙГ 1 ЦАГИЙН ДОТОР ҮЗҮҮЛДЭГ БОЛГОХОД ОНЦГОЙЛОН АНХААРНА


УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Шаннон Ковлин болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкнаас манай улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай, оновчтой төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирснийг онцолж, салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Тэрээр манай улсын эрүүл мэндийн салбарт тулгарч буй асуудлуудын талаар товч мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар танилцуулж, санал солилцлоо.

Сайд Т.Мөнхсайхан манай улсын газар нутгийн болон хүн амын байршлын онцлог байдалтай холбоотойгоор яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж, иргэдийн амь насыг хамгаалахад дэлхийн жишигт нийцсэн яаралтай тусламжийн нисдэг тэрэг, бага оврын онгоц шаардлагатай байгааг онцолж, үүнийг ажил хэрэг болгох, түүнчлэн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, төвлөрөл, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор сонгогдсон аймгуудад Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг шинээр байгуулах тал дээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Шаннон Ковлин Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Тэрээр Азийн хөгжлийн банкнаас хэрэгжиж буй төслийн явц, цаашдын хийх үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, цаашид Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлэх ажлуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА 8 цагийн өмнө
“НЭГ СУМ — НЭГ МАЛ ЭМНЭЛЭГ” ХӨТӨЛБӨРИЙГ 30 СУМАНД ХЭРЭГЖҮҮЛЖ, МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ НЭГЖИЙГ ЧАДАВХЖУУЛАХАД АНХААРЧ БАЙНА 9 цагийн өмнө
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв 9 цагийн өмнө
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө 11 цагийн өмнө
Улаанбаатарт ялимгүй цас орно 15 цагийн өмнө
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа 15 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Эрчим хүчний хэмнэлттэй дулаан хуримтлуурын технологийг танилцуулна 16 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв Өчигдөр
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна Өчигдөр
ГОЛ, НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВГАНААР БОЛОН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА Өчигдөр
ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА Өчигдөр
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД ИМАРТТАЙ ХАМТРАН 3,500 АЙЛ ӨРХӨД УГААРЫН ХИЙН МЭДРЭГЧ СУУРИЛУУЛНА Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Чуулган хуралдана Өчигдөр
Энэ сарын 20-нд агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 2026/11/18
Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна 2026/11/18
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ 2026/11/18
"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ 2026/11/18
Н.Учрал: 280 сая ам.доллараар шороо овоолсон Х.Баттулга шалгуулах ёстой 2026/11/18
АИ92 шатахууны үнэ 150, евро92-ын үнэ 1000 төгрөгөөр бууна 2026/11/18
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ 2026/11/18