БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Нийтийн тээврээр өдөрт 1000 төгрөгөөр цагийн хязгааргүй дөрвөн удаа зорчино


Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалт “30 минутад багтаж дамжих суух” ч шаардлагагүй болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл хийлээ. 

НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээврээр зорчиход Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой. Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулна” гэв. 

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 128 чиглэлд ажлын өдөр 1200, амралтын өдөр 903 автобус үйлчилгээнд явж байна. Харин автобусны цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах буюу U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой. 

Киоск төхөөрөмжөөс авч болох үйлчилгээ:•   3600 төгрөгөөр Ubcard худалдан авах, картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах, •   UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой

UBcard аппликейшний давуу тал, боломжууд: •    QR кодоор төлбөр төлөх, •    Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах, •    Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх, •    Ubcard картыг заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх, •    Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах, •    Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах, •    Замчлуулах, •    Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх, •    Нийтийн тээврийн үйлчилгээний талаар шинэ мэдээллийг хүлээн авах боломжтой. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА 2 цагийн өмнө
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа 3 цагийн өмнө
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ 5 цагийн өмнө
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна 6 цагийн өмнө
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно 10 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно 11 цагийн өмнө
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо Өчигдөр
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА Өчигдөр
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ Өчигдөр
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна Өчигдөр
Д.Цэндсүрэн: Увс аймгийн МАН-ын жирийн гишүүд Ч.Хүрэлбаатарын тонуулч дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцээрэй Өчигдөр
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа Өчигдөр
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна Өчигдөр
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО Өчигдөр
Плехановын сургуульд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээллийг тагнуулын байгууллага шалгажээ Өчигдөр
ЗГ: Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно Өчигдөр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: “ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИН” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ 2026/11/09
С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн 2026/11/09