БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Чингис хааны алтадсан хүрэл баримлыг 13.5 тэрбум төгрөгөөр бүтээнэ


“Чингис хаан” алтадсан хүрэл баримлыг бүтээх ажил 2022 оноос эхэлжээ. Нийт төсөвт өртөг 13.5 тэрбум төгрөг бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 30 өдрийн байдлаар гүйцэтгэлд 13 тэрбумыг зарцуулжээ.


Энэхүү алтадсан баримлын тээвэрлэлт, угсралт, гэрэлтүүлэг, бусад ажлын зардалд 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 747.4 сая төгрөг юм. Мөн Чингис хаан баримал бүтээсэн тухай сэтгүүлийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан музейтэй хамтран гаргах аж.


Үүнээс гадна 2024 оны төсөвт Чингис хаан музейд үзэсгэлэн зохион байгуулахад 2.9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Тодруулбал Монгол банк, Чингис хаан музейтэй байгуулсан “Чингис хаан музейд үзэсгэлэн зохион байгуулахад хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Чингис хаан үндэсний музейн есөн давхрын  хүндэтгэлийн танхимын засвар, дэглэлтийн ажилд 2.3 тэрбум төгрөгийн төлбөр төлөхөөс 1.6 тэрбум төгрөгийг төлжээ.


Мөн Чингис хааны алтадсан баримлын жижгэрүүлсэн хоёр ширхэг хувилбарыг үйлдвэрлүүлэхээр Итали улсын  АртУ хүрэл баримлын үйлдвэртэй гэрээ байгуулан ажиллаж байна.


2
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа 3 цагийн өмнө
ИМАРТ ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ 4.4 ГА ТАЛБАЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОН ТОХИЖУУЛЛАА 3 цагийн өмнө
ИХ ЦАСНЫ АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр ҮРГЭЛЖИЛНЭ 3 цагийн өмнө
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна 3 цагийн өмнө
Отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө 7 цагийн өмнө
Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана 8 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа 9 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орно 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: -"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор зохион байгуулна 9 цагийн өмнө
Э.БАТШУГАР: АНХАН ШАТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ИРГЭНД ИЛҮҮ ОЙРТОЖ БАЙНА Өчигдөр
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа Өчигдөр
Нөмрөгийн дархан цаазат газарт биотехникийн арга хэмжээг эхлүүллээ Өчигдөр
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна Өчигдөр
ИХ ХЭМЖЭЭНИЙ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ ТУЛ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Өчигдөр
Баруун аймгуудын нутгаар нойтон цас орно Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно Өчигдөр
​Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/11/11
ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА 2026/11/11
УНТЭ-ийн хэрэгт одоогийн удирдлагуудыг холбон гүтгэж байгаа гэнэ 2026/11/11
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна 2026/11/11