БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​Тайландын хаан, хатан хаан хоёрын ээдрээт амьдралын түүхээс


Тайландын хааны ордонд  хатан хаан Сирикит өөрийн нөхөр болох хаан Пумибол Адульядетаг хуурч, ордны хамгийн шилдэг бие хамгаалагчдын нэг болох Налундтай амрагийн харилцаа тогтоосон нь энэ зууны дуулианы нэг болсон юм.

Хаан Пумибол

1946 оны 6-р сарын 9-ний өдөр Тайландын хаан Рама VIII буюу Ананда Махидон өөрийн ордонд байхдаа бусдын гарт хорлогдож амь насаа алдсан боловч түүний үхлийн шалтгаан одоог хүртэл тодорхой болоогүй аж. Үүнээс гадна түүний үхлийн гол сэжигтэн нь дүү Пумибол Адульядет болсон байна. Учир нь Пумибол ахыгаа нас барсны дараа Тайландын 9 дэх хаан буюу Рама IX болжээ.

Ямар ч бэлтгэлгүй байхдаа хаан ширээнд суусан 18 настай Пумибол маш олон хүний анхаарлын төвд ороод зогсохгүй, ахынхаа үхэлд сэжиглэгдсэн байна. Пумибол хаан ширээнд суусан ч албан ёсоор титмийг гардаж аваагүй байсан учир түүнийг Швейцарт 1951 оныг дуустал сурах үед авга ах болох Рангсит нь түүнийг орлож байжээ. Пумибол хаан 24 настай байхдаа сургуулиа төгсөөд 1951 онд Тайландад бүрмөсөн буцаж иржээ.

1948 оны 10-р сард Пумибол нь Женев болон Лозаны зам дээр зам тээврийн осолд орж нугасандаа хүнд гэмтэл авснаар нүүрнийх нь нэг тал мэдээгүй болж, баруун нүд нь хараагүй болсон байна. Ингээд тэрээр хиймэл нүдтэй болж, нүдний шил тогтмол зүүх болжээ.

Ирээдүйн эхнэр Сирикиттэй танилцсан түүхХаан Пумибол болон Сирикит нарын залуу нас

Тэрбээр Парист тогтмол аялж, Европ дахь Тайландын тэргүүлэгч дипломатын охин, үеэл Сирикит Китиякарад дурлажээ. Тэд 1949 оны 7-р сарын 19-нд Лондонд Сирикитийн 17 насны төрсөн өдрөөр сүй тавьсан тухайгаа зарлажээ. 

Сирикит 20 настайдаа хаантны эхнэр болж,  эрдэм мэдлэгтэй, ёс суртахуунтай, барууны хүмүүжилтэй, англи болон бусад гадаад хэл мэддэг байв. Үүний ачаар тэр Тайландын гадаад харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэжэр нөхөртөө эрх мэдлээ бэхжүүлэхэд тусалсан гэдэг.

Харамсалтай нь удалгүй тэдний  халуун хайр сэтгэл хөрж, хатан хаан Сирикит хааны бие хамгаалагч Налунтай учир ургуулжээ. Хатан хаан хаа явсан газраа түүнтэй хамт явах болсон бөгөөд хаантанд хандаж Нарундыг өөрийн хувийн бие хамгаалагч болгожээ.  

Бие хамгаалагч Налунд

Дэндүү ил байсан тэдний харилцаа нэлээд удаан үргэлжилсэн бөгөөд олон нийтийн дунд ч  цуу яриа гарч эхэлжээ. 1985 онд Пумибол хаан эхнэрийнхээ араар тавилтын талаар мэдсэн бөгөөд "Нөхөр маань надад анхаарал хандуулахаа больсон байхад би яагаад өөр хүнтэй уулзаж болохгүй гэж, энэ тийм ч ичгэвтэр, буруу зүйл биш” хэмээн хатан хаан хариулсан байдаг. 

Эхнэрийнхээ хууралтыг мэдсэний дараа хаан ямар арга хэмжээ авсан бэ?

Хэсэг хугацааны дараа бие хамгаалагчийг нас барсан байдалтай олдсон бөгөөд албан ёсоор зүрхний шигдээс хэмээн дүгнэсэн байдаг. Гэвч бүсгүйн сэтгэл зүрхэнд түүний нөхөр хаан Пумибол нь эхнэрийнхээ дурлалт залуугийн амь насыг хороосон “алуурчин” болж үлдсэн бөгөөд 30 жилийн турш үргэлжилсэн хаан, хатны хайр сэтгэлийн харилцаа нь үзэн ядалт болж хувирсан аж. Үүнээс хойш хатан Сирикит задгай амьдралаар амьдарч эхэлсэн бөгөөд ордонд төрөл бүрийн эрчүүдийг дагуулж ирэх болжээ. Хаантан энэ төрлийн доромжлолыг тэвчиж чадахгүй байсан учир хатан хааныг сэтгэцийн асуудалтай хэмээн үзэж эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Хатны буулт

Олон жилийн дараа  Сирикит эмнэлгээс гарахдаа хааны өмнө цэцэг барьж , өвдөг сөгдөж түүнээс уучлалт гуйж, хаантан ч  эхнэрээ уучилж, түүнийг төрөл бүрийн арга хэмжээнд оролцохыг зөвшөөрчээ. Үүнээс хойш тэдний харилцаа өмнөх шигээ болоогүй ч хаан ичих нүүргүй, хөнгөн явдалтай эмэгтэйг дарж чадсан гэдгээрээ өөрийнхөө нэр төрийг бэхжүүлж чадсан гэдэг.


10
angry
8
care
14
haha
24
liked
14
love
29
sad
18
wow

Шинэ мэдээ
Өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллана 11 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Эх хэлний баяр, эрдмийн аян замын шинэ өдрийн мэнд хүргэе 1 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар: Сурагч, багачууддаа 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе 2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа 2 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Эх хэлээ эрхэмлэхийн учир” хичээл орно 2 цагийн өмнө
GS25-д маргалдсан ихрүүдийг саатуулжээ 2 цагийн өмнө
“КАМЕРТОН” ДАХИН НЭГ УДАА – 30 ЖИЛИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ПАРТИ 13 цагийн өмнө
О.Цогтгэрэл анхны санал хураалтаар АН-ын даргаар сонгогдлоо 19 цагийн өмнө
С.Баярцогт: АН 42 суудалтай нам учраас парламентын гишүүн хүн намын дарга байх ёстой 22 цагийн өмнө
МЭТГЭЛЦЭЭНИЙ ОНЦЛОХ АСУУЛТ ХАРИУЛТ Өчигдөр
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА Өчигдөр
Наймдугаар сарын 31-нээс 09-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
БЗД-ИЙН IV ХОРООНД 191 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Э.Батшугар: “Монгол Улс – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум” ирэх аравдугаар сард зохион байгуулагдана 2025/08/29
ИЗНН Засгаас гарах шалтгийг С.Бямбацогт тавьснаар дараагийн Ерөнхий сайд болох уу? 2025/08/29
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа 2025/08/29
ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД 15 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ 2025/08/29
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ДААТГАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА 2025/08/29
АН-ын даргад нэр дэвшигчдийг бүртгэж байна 2025/08/29
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР: 16 НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ МОПЕД, СКҮҮТЭР ТҮРЭЭСЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО 2025/08/29