БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Хотын дарга Х.Нямбаатар: Сурагч, багачууддаа 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе

Г.Оюунтуяа
3 цагийн өмнө

Өнөө жил нийслэлийн хэмжээнд 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд хүсэлт гаргасан 135.582 хүүхдийг бүгдийг нь хамруулах таатай мэдээг дуулгая. Харин ерөнхий боловсролын 326 сургуульд 412.273 сурагч суралцана.

Нийслэлийн удирдлага энэ жил ЕБС-иудад “Сүүн дархлаа” зорилтод хөтөлбөр хэрэгжүүлж эхлүүлсэн бөгөөд сургуулийн автобусны тоог 100 гаруйгаар нэмж, 296-д хүргэлээ.

Мөн улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэл хотод он дамжин барьж буй болон 2025 онд шинээр эхлүүлэхээр батлагдсан 43 сургууль, 67 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн 22 цогцолбор, 7 спорт заал буюу нийтдээ 139 байгууламжийн ажлыг эхлүүлж, 30 гаруйг нь ашиглалтад оруулаад байгаа билээ.

Үүнээс гадна нийслэл, дүүргийн 2025 оны төсөвт боловсролын 177 байгууллагын барилгын их засварт 27.1 тэрбум төгрөг төсөвлөж, төлөвлөсөн ажлууд шувтарлаа. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 29-р сургуулиас эхлүүлээд олон жил засвар хийгээгүй барилга, байгууламжид их засвар хийлээ. Ирэх жилүүдэд нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүн боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа улам нэмж, анхаарч ажиллана.

Сурагч, багачууддаа сурлагын өндөр амжилт хүсье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын дээд шүүх Хангарди ордонд нүүж оржээ 48 минутын өмнө
Шинэ хичээлийн жилд 296 сургуулийн автобус үйлчилгээнд явна 52 минутын өмнө
Өнөөдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллана 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Эх хэлний баяр, эрдмийн аян замын шинэ өдрийн мэнд хүргэе 2 цагийн өмнө
Хотын дарга Х.Нямбаатар: Сурагч, багачууддаа 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: “Эх хэлээ эрхэмлэхийн учир” хичээл орно 3 цагийн өмнө
GS25-д маргалдсан ихрүүдийг саатуулжээ 3 цагийн өмнө
“КАМЕРТОН” ДАХИН НЭГ УДАА – 30 ЖИЛИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ПАРТИ 14 цагийн өмнө
О.Цогтгэрэл анхны санал хураалтаар АН-ын даргаар сонгогдлоо 20 цагийн өмнө
С.Баярцогт: АН 42 суудалтай нам учраас парламентын гишүүн хүн намын дарга байх ёстой Өчигдөр
МЭТГЭЛЦЭЭНИЙ ОНЦЛОХ АСУУЛТ ХАРИУЛТ Өчигдөр
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА Өчигдөр
Наймдугаар сарын 31-нээс 09-р сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
БЗД-ИЙН IV ХОРООНД 191 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
Э.Батшугар: “Монгол Улс – Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын форум” ирэх аравдугаар сард зохион байгуулагдана 2025/08/29
ИЗНН Засгаас гарах шалтгийг С.Бямбацогт тавьснаар дараагийн Ерөнхий сайд болох уу? 2025/08/29
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзлаа 2025/08/29
ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД 15 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ 2025/08/29
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД ДААТГАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗЛАА 2025/08/29