Өнөөдөр болох үйл явдлын тойм:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байна.
14:00 цагт: Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, МУИС-ийн профессор М.Базаррагчаа багшийн 80 насны ойг тохиолдуулан Үндэсний Номын Сангаас "Эх хэлний өдөр"-т зориулж "Эх хэлээ эрхэмлэхийн учир" хичээлийг МУҮНС-гийн шинэ байранд заана.
14:00 цагт: Хиймэл оюунд сургах, дижитал хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Smart education hub center” нээлт МУБИС-ийн хичээлийн II байранд болно.
-Эх хэлний өдөр тохиож байна.