БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

АЛМАТЫД ЦАСАН ШУУРГАНЫ УЛМААС МОНГОЛЫН 19 ИРГЭН СААТЖЭЭ


Хүчтэй цасан шуурганы улмаас Алматы-Оскемен чиглэлийн хурдны зам хаагдаж,  Монголоос Алматы чиглэлд  явж байсан автобус Аягөз хотын зогсоол дээр саатжээ. Тус автобусанд Монголын 19 иргэн, Казакстаны 4 иргэн,нэг хүүхэд сууж явсан байна.
13.00 цагийн байдлаар зорчигчдыг ойролцоох спорт сургуулийн дулаан байранд түр хүлээхийг санал болгосон ч зорчигчид автобусандаа үлдсэн мэдээлэл байна.
Казакстаны урд бүсийн олон хотод цаг агаар эрс хүйтэрч цасаар шуурснаас Алматы хотыг чиглэн явж байсан өөр нэг автобус Уржар дүүрэг дэх Алматы-Семей хурдны зам дээр зогсож, замын энэ хэсэгт алба хааж байсан цагдаагийн ажилтнууд тэр даруй хариу арга хэмжээ авч, хоёр жолооч, 38 зорчигчийг Таскескен тосгоны сүмийн дулаан цэгт хүргэсэн байна. Ийнхүү алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд зорчигчдыг эрсдэлтэй нөхцөл байдлаас аварчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Шинэ мэдээ
АН: Манай намын цахим системийг хакердуулсан мэтээр гүтгэж буй асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно 2 цагийн өмнө
ЗАРИМ ГОЛУУДЫН МӨСНИЙ ЗУЗААН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛАН НИМГЭРЧ БАЙНА 3 цагийн өмнө
Франц дарсны “үнэн төрх” 5 цагийн өмнө
НООС, НООЛУУРЫН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД БОДЛОГЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛОВ 6 цагийн өмнө
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа 6 цагийн өмнө
ГХЯ: Израил, Иран, Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдэд сэрэмжлүүлж байна 7 цагийн өмнө
“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно 7 цагийн өмнө
Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авч, эх нярайг эсэн мэнд амаржуулжээ 8 цагийн өмнө
“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ 9 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээнэ 10 цагийн өмнө
Зам, даваа, гүвээ хаагдах эрсдэлтэйг анхааруулж байна Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна Өчигдөр
А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ Өчигдөр
МАРГААШ ЦАХИЛГААН ХЯЗГААРАХ ХУВААРЬ Өчигдөр
Алтайн хойлог шувууг тээвэрлэсэн үйлдлийг шалгаж прокурорт шилжүүлжээ Өчигдөр
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно Өчигдөр
“МИЛАН-КОРТИНА”-2026: ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЗУРГААН СПОРТЫН ТӨРЛӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Өчигдөр
Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана Өчигдөр
Энэ оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ Өчигдөр