БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА

Admin
49 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор компанийн дүрэмд заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд олон улсын аудитын BDO компаниар хараат бус, хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын тайлан, дүгнэлтийг хүлээн авлаа.

Аудитын компаниас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусдаа санхүүгийн тайлан нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцэж байна гэж үзэн, “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгсөн байна.
Энэхүү олон улсын аудитын дүгнэлт нь цаашид компанийн бизнесийн үнэлгээг хийлгэх, хөрөнгийн биржид бүртгүүлэх, нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлын чухал үе шат юм.

Компанийн зүгээс аудитад шаардлагатай мэдээлэл, тайлбарыг бүрэн хүргүүлж, мэдээлэл солилцох зорилгоор талуудын удирдах түвшний ажилтнуудын уулзалтыг тухай бүр зохион байгуулсан бөгөөд аудитын хараат бус байдлыг хангах зарчмыг бүрэн баримталж ажилласан гэж үзэж байна.

Аудитын компани нь гэрээнд заасны дагуу компанийн санхүүгийн тайлагналд олон улсын стандартын дагуу аудит хийж, холбогдох зөвлөмж болон нэмэлт ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн тул хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго хэрэгжсэн гэж талууд дүгнэлээ.

Компанийн аудитлагдсан санхүүгийн тайлан, мэдээлэл нь олон улсын стандартын дагуу бэлтгэгдсэн бөгөөд олон улсын болон дотоодын мэдээлэл хэрэглэгчид, хувьцаа эзэмшигчдийг үнэн зөв мэдээллээр хангах үндэслэлтэй болсныг талууд хүлээн зөвшөөрч, хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажуулан гарын үсэг зурлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА 49 минутын өмнө
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа 5 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний тархалт "ИДЭВХЖИЛИЙН" түвшинд байна 6 цагийн өмнө
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ 10 цагийн өмнө
Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахыг уриаллаа 10 цагийн өмнө
НӨМРӨГИЙН СОЁЛЗ, ГАЛСТАЙ, ЦЭЦЭГТ, ЗАРАА УУЛ ОРЧИМД СУДАЛГАА ХИЙЖ, ДЭЭЖ ЦУГЛУУЛЛАА 11 цагийн өмнө
ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна 12 цагийн өмнө
УРГАЦ ХУРААЛТ 88.1 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Өчигдөр
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ Өчигдөр
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 52 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙН ҮНДСЭН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЗҮРХ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, БАГА ААРЦГИЙН ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР 6 ЭМЧ БНСУ-Д МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХАМРАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 91 ХУВЬД ХҮРЛЭЭ Өчигдөр
Н.Номтойбаяр: Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5,3 тэрбум төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр
Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна Өчигдөр
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай хэлэлцэж байна Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: Засгийн газрын ээлжит хуралдаан болно Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЛИОНЕЛЬ ЛАУРЕНСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА 2026/10/27
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв 2026/10/27
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа 2026/10/27
АТГ-аас Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт хүргүүлжээ 2026/10/27