БАРИМТЫГ ФОКУСЛАНА.

Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 40.4 ХУВЬД ХҮРЛЭЭ

Admin
53 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хий” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хамт ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, үзлэгийн явц, хүүхдийн хамрагдалттай танилцлаа.

 2026 оны аравдугаар сарын 15-ны байдлаар:

* Нийт хамрагдах хүүхэд: 291,998
* Үзлэгт хамрагдсан хүүхэд: 118,090
* Улсын хэмжээнд хамрагдалт: 40.4 хувь

Насны бүлгээр 3 настай хүүхдийн хамрагдалт 46 хувь, 6 настай хүүхдийнх 45 хувь, 11 настай хүүхдийнх 40 хувь, 15 настай хүүхдийнх 30 хувьтай байна.

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар:”Хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус, сурч, хөгжиж байгаа цэцэрлэг, сургуулийн орчинд нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх нь урьдчилан сэргийлэх ажлын чухал ач холбогдол юм.

Эрт илрүүлгийн үр дүн зөвхөн хэдэн хүүхэд үзлэгт хамрагдсанаар хэмжигдэхгүй. Харин эрсдэл, өөрчлөлт илэрсэн хүүхэд бүрийг шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож, цаашдын хяналтад хамруулах нь хамгийн чухал.

Бид хүүхэд бүрийн эрүүл мэндэд анхаарч, өвчлөл, хөгжлийн эрсдэлийг эрт илрүүлэн, шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авахад чиглэн ажиллаж байна” гэв.

НАС, ХӨГЖЛИЙН ОНЦЛОГТ ТОХИРСОН ҮЗЛЭГ

Энэ удаагийн үзлэгээр хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, харааг үнэлэхээс гадна:

▪️ 3 настайд —хөгжлийн болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл;

▪️ 6 настайд — зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний эмгэгийн эрсдэл;

▪️ 11 настайд — нурууны муруйлт, хавтгай тавхай;

▪️ 15 настайд — сэтгэл зүй, бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлнэ.

Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч, урьдчилан бөглөх асуумжийн тусламжтайгаар хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлж байна.

Хүүхэд бүрийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох нь эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих, ирээдүйд үүсэж болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх чухал алхам юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо 26 минутын өмнө
Э.БАТШУГАР: ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ УЛСЫН ХЭМЖЭЭНД 40.4 ХУВЬД ХҮРЛЭЭ 53 минутын өмнө
Э.БАТШУГАР : ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ ХҮНИЙ НӨӨЦ 4 цагийн өмнө
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой 6 цагийн өмнө
Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт 23 цагийн өмнө
Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төсөл өргөн барилаа Өчигдөр
Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулж байна Өчигдөр
ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ Өчигдөр
ҮЙЛ ЯВДАЛ: “Өсвөрийн аврагч-2026” улсын уралдаан болно Өчигдөр
17 жил үргэлжилж буй “Янжинхорлоогийн” хэргийг шүүх хурал дахин хойшиллоо Өчигдөр
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна Өчигдөр
ЦEГ: Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчиллаа Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Өчигдөр
Монгол Улсад бүртгэлгүй 5 ширхэг галт зэвсгийг худалдан борлуулах гэж байсан хэргийг илрүүллээ Өчигдөр
Имарт ногоон ирээдүйн төлөө мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа 2026/10/13
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО 2026/10/13
ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ 62 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН БАЙНА 2026/10/13
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав 2026/10/13
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна 2026/10/13