Тэртээ 2009 онд МУИС-ийн багш, хуульч Д.Янжинхорлоо хуурамч гарын үсэг үйлдэн бусдын эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авчээ. Уг хэрэг наанаа нэг барилгын өмч булаалдсан иргэний хэрэг мэт боловч маш олон хууль шүүхийнхэн оролцож, үгсэн хуйвалдаж, бусдын эд хөрөнгийг залилсан байж болох том хэрэг юм.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 6 давхар барилгын гуравдугаар давхар нь О гэх иргэний нэрэн дээр өмчлөлийн үл хөдлөх хөренгийн албан ёсны гэрчилгээтэй байв. Гэтэл Д.Янжинхорлоо нь 2009 оны аравдугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн гарын усгийг хуурамчаар үйлдэн жинхэнэ өмчлөгч нь нотариатад өөрийн биеэр очоогүй байхад 83 тоот нотариатч М.Саранцэцэгтэй үгсэн хуйвалдах байдлаар хууль бус гэрээг баталгаажуулан, улмаар анхны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулан Д.Янжинхорлоо өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлжээ.
Төд удалгүй 20 хоногийн дараа иргэн О-гийн гарын үсгийг дахин хуурамчаар үйлдэн мөн л нотариатын газар өөрийн биеэр очоогүй байхад нь хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг 124 тоот нотариатч Р.Онончимэг гэх хүн баталсан байна.
Д.Янжинхорлоогийн үйлдсэн хуурамч гарын үсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн,,, тоот дүгнэлтээр “О-гийн гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш байна” гэдэг нь тогтоогдчихсон.
Гэтэл уг хэргийг түүний их сургуулийн ангийн найзууд болох УЕП-ын орлогч М.Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр нар оролцон гэмт хэргийн шинжгүй гэж үзээд 2021 оны 2-р сард хаажээ. Тухайн үед “Прокуроруудын бүлэглэлийн хонгил” “Хуулийн мафи” хэмээн нэрлэгдсэн сүр дуулиантай хэрэг болж олны анхааралд орж байсан.
ХАрин Тухайн үед хаасан хэргийг УЕП Б.Жаргалсайхан нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хариуцлага алдсан прокуроруудад сануулах арга хэмжээ авч, цалингийн торгууль ногдуулсан байна. Гэвч уг хэрэг одоо ч үргэлжилсээр...
Улайм цайм хуурамч гарын үсгээр бусдын өмч хөрөнгийг завшсан байх магадлал бүхий хэргийг прокурор найзууд нь хааж, өөрөө хуульч, хуулийн гаргалгаа цоорхойг тооцон өдийг хүртэл явж, хойшилсоор байгаа нь шүүхийн шийдвэрт одоо хүртэл нөлөөлсөөр байна уу гэх хардлагыг төрүүлсээр байна.