Өнөөдөр болох үйл явдал
Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болон шуудан холбооны өдөр тохиож байна.
09:00 цагт: “Чингис хаанаас өмнөх Монголын тал нутаг дахь шашин, шүтлэг” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: Урлаг судлаач, Урлагийн түүхч, багш О.Сосорын “Дэлхийн урлагийн түүх: Сэргэн мандалт ба Барокко” сэдвээр олон нийтэд зориулсан лекц “Чингис хаан” үндэсний музейд болно.
11:00 цагт: Үндэсний бөхийн хөгжил ба эрх зүйн шинэчлэл хэлэлцүүлэг Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.
11:00 цагт: “Залуус тогтдоггүй юу, байгууллага тогтоож чаддаггүй юу?” сэдвийн хүрээнд “HR Day 2026” үйл ажиллагааны хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд болно.
13:00 цагт: “Хийморь” төслийн таван жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Монгол улс, ӨМӨЗО-ны үндэсний бөхчүүдийн багийн халз барилдаан маргааш зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал Монгол бөхийн өргөөнд болно.
13:00 цагт: Дуучин Г.Мөнхбаяр анх удаа зохион байгуулах “Eurovision Song Contest Asia” уралдаанд Монгол Улсаас оролцохоор болсон талаар хэвлэлийн хурал “Зайсан хилл эвент холлд” болно.
15:00 цагт: “Монгол-Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал”-ын нээлт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
18:00 цагт: Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт “М банк арена”-д эхэлнэ.